Мягмар, 12 сар 30, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

    AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!

    AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

    Оюутолгойн өгөөжийн дийлэнхийг монголчуудад хүртээх Г.Занданшатарын амбиц

    Баялгийн хулгайг таслан зогсоох үүрэг хүлээсэн генерал Ж.Болд гэж хэн бэ?

    Баялгийн хулгайг таслан зогсоох үүрэг хүлээсэн генерал Ж.Болд гэж хэн бэ?

    "Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

    "Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа

    Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа

    Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ

    Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ

    Ма Дон Сок, Лиза хоёр хамтран тулаант кинонд тоглоно

    Ма Дон Сок, Лиза хоёр хамтран тулаант кинонд тоглоно

    Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдлаа

    Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдлаа

    2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Солонгосын хахир нийгмийн "оршуулга” буюу жүжигчин Чо Жин Вуний шийдвэр

    Солонгосын хахир нийгмийн "оршуулга” буюу жүжигчин Чо Жин Вуний шийдвэр

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-05-23
- Улс төр
Урт: 1 мин уншина
“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт өнөөдөр /2025.05.22/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжиллээ.

Энэ өдрийн чуулганыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нээж үг хэлсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд амжилттай ажиллан, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэж буй нийт манлайлагч эмэгтэйчүүддээ, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр олон чухал шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Тухайлбал, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотын зохицуулалтыг тусгаж, цаашид уг квотыг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна.

Эдгээр ажлын үр дүнд УИХ-ын болоод орон нутгийн сонгуулиудын үр дүнд эмэгтэй төлөөлөгчдийн тоо 500-700-гаар нэмэгдсэн. Өмнө нь 1500 орчим төлөөлөгч байсан бол 2200 болж өссөн нь манай улс эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог бодитоор дэмжиж буйн илрэл юм.

Цаашид ч парламент энэ чиглэлээр тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлыг намууд хамтран дэмжих ёстойг онцлон тэмдэглэж байна гэлээ.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, ИТХ-д нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн төрийн албан дахь ажил, амьдралын баталгааг сайжруулах нь чухал гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд төсөв, санхүүгийн асуудалд өндөр хариуцлагатай хандаж, оновчтой зарцуулалт хийх талаар манлайлан ажиллаж буйг дурдаад аймаг, сумын ИТХ-д ажиллаж буй эмэгтэйчүүд ч мөн адил гэрийн санхүүгээ зөв зарцуулдаг шигээ нутгийнхаа хөгжлийн төлөө зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна гээд, төрд эмэгтэйчүүдийн оролцоо, бодлогын оролцоо зайлшгүй чухал гэдгийг онцолсон юм.

Энэ удаагийн чуулганд оролцсон хүндэт зочдын нэг нь Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэргий Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, хатагтай Абэ Акиэ байлаа.

Хатагтай Абэ Акиэ, “Бид эмэгтэйчүүд” сэдэвт, орон нутаг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих анхдугаар чуулганд уригдан оролцох боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлсэн.

Энэхүү чуулганыг санаачлан зохион байгуулсан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа болон халуун дотноор угтан авсан бүх хүмүүст гүн талархал илэрхийлэв.

Тэрбээр, Энэ жил Япон улсын Эзэн хаан, хатан нар Монголд айлчлалаа хийх гэж буйг сонсоход үнэхээр баяртай байна гээд энэ нь бидний өвөг дээдэс, мөн миний нөхөр, Ерөнхий сайд агсан Абэ Шинзо нарын хүч хөдөлмөрийн үр дүнд бүтээсээр ирсэн Япон-Монголын харилцаа улам гүнзгийрч буйг илтгэх бодит бэлгэ тэмдэг билээ.

Миний нөхөр 2013, 2015, 2016 онд нийт гурван удаа Монгол Улсад айлчилсан. 2013, 2015 онуудад миний бие ч мөн хамт ирж, Монголын цэлмэг тэнгэр, элэгсэг ард түмний халуун дулаан сэтгэлтэй танилцсан билээ. 2013 онд нөхөртэйгөө хамт ширтсэн тэр их одод түгсэн тэнгэр өнөөг хүртэл сэтгэлд минь тодхон байдаг. Энэ удаад, арван жилийн дараа таатай дурсамж дүүрэн Монгол улсад дахин ирэх боломж олдлоо хэмээсэн.

Түүнчлэн өдгөө Монгол Улс улам хөгжин дэвшихэд энэхүү чуулганд цугласан бүсгүйчүүдийн оролцоо, манлайлал хамгаас чухал гэж итгэж байна гээд, олон улсад эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих үүднээс Япон Улс хэрхэн ажилласаар ирсний нэгэн жишээг хуваалцсан юм. 2014 онд Японы Засгийн газраас Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн үзэл санааны дор “Эмэгтэйчүүд гэрэлтэй нийгэм рүү олон улсын симпозиум (WAW)”-ыг санаачлан эхлүүлж, уг арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, олон улсад өндрөөр үнэлэгддэг хүйсийн тэгш байдлыг ахиулах нэр хүндтэй индэр болсон байна.

Хатагтай Абэ Акиэ, Би хувьдаа, эмэгтэйчүүд нийгмийн шийдвэр гаргах түвшинд байр сууриа бататгахын тулд зөвхөн өөрсдийн чармайлт төдийгүй, эрэгтэйчүүдийн ойлголт болон хамтран ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэж итгэдэг. Эмэгтэй эрэгтэй хүмүүс бие биеэ харилцан хүндэлж, дэмжиж байж л тогтвортой, хөгжин бадрах ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн хэдэн жилд бид “салхины эрин” дээ хөл тавьсан гэж яригдаж байна. Энэ бол нүдэнд үл үзэгдэх зүйлс хамгийн эрхэмд тооцогдох цаг үе. Тиймдээ ч өнөө цагийг “эмэгтэйчүүдийн эрин” гэж ч нэрлэж байна.

Үнэт зүйлс эрс нүд ирмэхийн хооронд эрс өөрчлөгдөж буй өнөө үед эмэгтэйчүүдийн эх хүний энэрэл, дасан зохицох чадвар, мэдрэмж илүү чухал болно. Эмэгтэйчүүдийн “өргөжин тэлэх” хүч, эрэгтэйчүүдийн “өндөрт хүрэх” хүчийг нэгтгэж байж л илүү сайхан нийгмийг цогцлооно. Хүйсийн заагаар хязгаарлагдахгүйгээр хувь хүн бүрийн мөн чанар гэрэлтэх, энх амгалан, чинээлэг нийгмийг Япон, Монгол хамтдаа бүтээхийг хүсэж байна гэлээ.

УИХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг зохион байгуулж ирсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт оролцогч хүүхдүүд “Бид эмэгтэйчүүд” чуулганд хүрэлцэн ирж оролцсон юм. Дөрөв дэх жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн энэ жилийн оролцогчдын дунд “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдаан зарлаж, 21 аймаг 9 дүүргийн хүүхдүүд багаараа хамтран энэхүү сэдвээр төсөл бичсэн байна.

21 аймаг, есөн дүүргийн иргэдийг төлөөлөн ирсэн чуулганы оролцогчдод Увс аймгийн Улаангом сумын  “Эрдмийн эхлэл” сургуулийн 11-2 ангийн сурагч,“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн дарга Л.Эрхэмбаяр, Хан-Уул дүүргийн “Бритиш” сургуулийн 12-р ангийн сурагч, “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн дэд дарга С.Сономдулам  нар багаараа хамтран бичсэн “Миний мөрөөдлийн сургууль” эсээг танилцуулсан юм.

Өсвөрийн парламентч хүүхдүүд эхний мөрөөдлөө “Номын сан ба, чөлөөт цагийн танхим” хэмээн тодорхойлжээ. Хүүхдүүд өнөөгийн номын сангийн нөхцөл байдлаа бичээд, гадны орнуудын туршлага, стандартыг нэвтрүүлэхийг санал болгожээ.

Дараагийн мөрөөдлөө “Аюулгүй сургууль” хэмээгээд, стандарт хангасан хяналтын камерыг оновчтой байршуулж, хувийн нууцлалыг хүндлэн, тодорхой бодлого, журмын хүрээнд хэрэгжүүлбэл сургууль дахь аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үр дүнтэй шийдэл болно гэж үзсэн байна.

Түүнчлэн эрүүл шим тэжээлтэй амттай хоол, хүртээмжтэй боловсрол, эерэг, эелдэг харилцаа, цэвэрхэн, тухтай ариун цэврийн өрөө хэмээн мөрөөдлөө жагсаажээ.

Хүүхдүүд “Мөрөөдлийн сургууль” төслийг нутаг орондоо дэмжин ажиллахыг хүсч байгаагаа мөн уламжилсан юм.

“Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч, “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн гишүүн М.Агиймаа эсээгээ танилцуулсан.

Ингээд чуулга уулзалт салбар хуралдаануудаар үргэлжилсэн.

“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг тэлэх нь” салбар хуралдаан “Эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт” сэдвээр өрнөсөн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Жаргалан удирдан чиглүүлсэн юм.

УИХ-ын гишүүн П.Батчимэг, Эмэгтэйчүүдийн “хөлсгүй” хөдөлмөр эрхлэлтийн асуудал, эмэгтэйчүүдийн

орлого, өмч хөрөнгийн зөрүү, санхүүгийн дэмжлэг авахад тулгамдаж буй асуудал, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаар хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байгаа асуудлын талаар танилцуулсан.

Тэрбээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, оновчтой үйл ажиллагаануудыг санаачилж, холбогдох таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, дорвитой өөрчлөлт хийхгүй шаардлагатайг тодотгосон.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр 32 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдож парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25,4 хувь болсон нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн оролцооны түвшнээрээ тэргүүлж эхэлсэн. Иймд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд маань манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээсэн.

Мөн Гэр бүлийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Эрүүл мэндийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Боловсролыг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам удирдан явуулж иргэдийн төлөөлөгчидтэй санал солилцлоо.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Мега төслийг хүрээнд 200 инженер бэлтгэнэ

Мега төслийг хүрээнд 200 инженер бэлтгэнэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Монгол Улс "Робот мэс засал" -ын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон болов

Монгол Улс "Робот мэс засал" -ын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон болов

4 цаг өмнө
Мөнгө угаасан 9 хүний 3 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ

Мөнгө угаасан 9 хүний 3 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ

4 өдөр өмнө
Г.Занданшатар: Хөөс хагарч, үнэнтэй нүүр тулсан жил байсан

Г.Занданшатар: Хөөс хагарч, үнэнтэй нүүр тулсан жил байсан

4 өдөр өмнө
Б.Энхтүвшин: БНХАУ-аас долоон мянга орчим тонн АИ-92 бензин орж ирнэ

Б.Энхтүвшин: БНХАУ-аас долоон мянга орчим тонн АИ-92 бензин орж ирнэ

4 өдөр өмнө
БНСУ-ын экс ерөнхийлөгч 10 жилийн хорих ял сонсч магадгүй нь

БНСУ-ын экс ерөнхийлөгч 10 жилийн хорих ял сонсч магадгүй нь

4 өдөр өмнө
Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд галт тэргээр хөнгөлөлттэй үнээр зорчино

Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд галт тэргээр хөнгөлөлттэй үнээр зорчино

5 өдөр өмнө
Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа

Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа

5 өдөр өмнө
Associated Press агентлаг монгол хүүхдүүдийн оюуны чадамжийг ОНЦЛОВ

Associated Press агентлаг монгол хүүхдүүдийн оюуны чадамжийг ОНЦЛОВ

5 өдөр өмнө
Монголын дипломатч Сөүлд согтуугаар машин жолоодож осол гаргажээ

Монголын дипломатч Сөүлд согтуугаар машин жолоодож осол гаргажээ

5 өдөр өмнө
Оюутолгойн үр өгөөжийг 3 жил тутам хянадаг байхаар тусгажээ

Оюутолгойн үр өгөөжийг 3 жил тутам хянадаг байхаар тусгажээ

5 өдөр өмнө

Их уншсан

Монгол Улс "Робот мэс засал" -ын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон болов

Монгол Улс "Робот мэс засал" -ын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон болов

2025-12-30
Мөнгө угаасан 9 хүний 3 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ

Мөнгө угаасан 9 хүний 3 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ

2025-12-26
Г.Занданшатар: Хөөс хагарч, үнэнтэй нүүр тулсан жил байсан

Г.Занданшатар: Хөөс хагарч, үнэнтэй нүүр тулсан жил байсан

2025-12-26
Б.Энхтүвшин: БНХАУ-аас долоон мянга орчим тонн АИ-92 бензин орж ирнэ

Б.Энхтүвшин: БНХАУ-аас долоон мянга орчим тонн АИ-92 бензин орж ирнэ

2025-12-26
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn