П.Батчулуун эмчийн өмгөөлөгч болон УНТЭ-ийн Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "П.Батчулуун эмчийн эмчийн биеийн байдал хүнд байгаа. Түүний хувьд 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлгийн үеэр зүрх нь 10 гаруй минут бүрэн зогсож байсан. Шүүхийн шийдвэрийн дараа мөн л зүрхний үйл ажиллагаа нь зогсож тэлэгч тавиулсан. Эмч ч гэсэн хүн. Эмч хүн өвддөг. П.Батчулуун эмчийн хувьд суурь өвчин ихтэй. Таван удаа зүрхний стент тавиулсны хамгийн сүүлчийнх нь хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж эхэлсний дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сард суулгуулсан.
Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа. Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байна. Журмын дагуу л үйл ажиллагаа явуулсан. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна.