Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох, олон улсын гэрээ хэлэлцээр дээр өөрсдийн туршлагаараа дэмжлэг үзүүлж зөвөлгөө өгөх үүрэгтэй хүмүүсийг Ambassador at large буюу тусгай үүрэгт элчин гэж нэрлэдэг.
Тэгвэл Засгийн газраас дараах нэр бүхий хүмүүсийг тусгай үүрэгт элчинээр томилохоор төлөвлөжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарыг Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасан байна.