УИХ-ын утааны асуудлаарх сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр явагдаж байна. Сонсголын явцад иргэд байр сууриа илэрхийлж, албаны хүмүүсээс тайлбар авч байгаа юм.
Энэ үеэр анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг "2017-2025 он хүртэл угаарын хийн хордлогоор 794 хүн нас барсан. Гэтэл шинжээчид 163 хүн нас барсан гэж хэлэхээс ичээч ээ. Угаартаж нас барсан хүн бүрд тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгөх ёстой гэв.