БНХАУ-ын Өвөрмонголын Ордос хотын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлдэг юм байна. 1950-1960 онд монгол хонийг эрлийзжүүлж нарийн ноост хонины үүлдэр гарган авсан аж. Эдүгээ нарийн ноост хонь Ордост түгээмэл болжээ. Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонины музей хүртэл байдаг байна.