Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслөөс хамгийн эхэнд Үндэсний хиймэл дагуулын төслийн талаар ҮАБЗ-д танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо.
Монгол улс Үндэсний хиймэл дагуултай болсноор
- Харилцаа холбооны бие даасан системтэй болж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж чадна
- Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэнэ
- 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно
- ААН байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлж, бизнес үйл ажиллагааг дэмжинэ
- Шилэн кабелиар интернетийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөг хэмнэнэ
- 5G, IoT зэрэг шинэ технологиудын нэвтрэлтийг дэмжиж, аж үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт эерэг нөлөө үзүүлнэ.
- Иргэдээ болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, авран хамгаалах боломж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.