Монголчуудын овоо тахилгын зан үйл нийтлэг нэгэн хэлбэр, агуулгатай боловч газар нутаг, угсаатан ястны онцлогоос шалтгаалан бага зэрэг ялгаатай байдаг. Үзэмчиний овоо тахилгад тухайн жилийн овоо тахилгын даамал гэж томилдог. Овоо тахилгын даамлын үүрэг хүлээсэн хот айл, малчин өрхүүд тахилгад ирэх наадамчдын амрах, зоог барихад зориулж тусгай гэрүүд барьдаг ажээ. Уг гэрүүддээ идээ шүүсээ сөгнөн овоо тахилгад ирсэн хүн зоныг хүндэтгэн дайлна.