Герман улсын Бремен хотод энэ сарын 18-ны өдөр Латин Америк бүжгийн ДАШТ болно. Тус тэмцээнд “Moon dance” хамтлаг оролцох бөгөөд өнөөдөр аян замдаа гарчээ. “Moon dance” хамтлаг нь бүжигчид, менежерүүдээс бүрдсэн 20 гаруй гишүүнтэй бөгөөд О.Саранхүү багшаар удирдуулж, О.Оюунбат багш дасгалжуулж байна.
Бүжгийн спортын тэмцээн нь хагас финал хүртэлх урьдчилсан даваа ба финал гэсэн хэд хэдэн үе шатаар үргэлжилдэг бөгөөд хамтлаг бүжигчид зургаан минутын турш бүжгийн хөдөлгөөний техникийг өндөр түвшинд гүйцэтгэдэг байна.