Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлснийг өнгөрсөн долоо хоногт ЦЕГ, ЭЦА-наас хамтарсан мэдээлэл хийх үеэрээ дуулгасан. Тэгвэл тогтоол албажсанаар Ц.Элбэгдорж яллагдагчаар татагдсан байна.
Түүнийг "Ачит Ихт" ХХК-тай холбоотой асуудлаар ийн яллагдагчаар татсан гэсэн үг. "Ачит Ихт"-ийн эзэн П.Цагаантай хамтрах замаар 13 сая ам.долларыг сонгуульд зориулан "угаасан" гэх хэргийн сэжүүрийг цагдаагийн байгууллага мөрдөж байгаа юм.