Өмнөговь аймагт усан үзэмний мод тарих туршилт амжилттай хийж эхний ногоон жимс гарсан гээл та итгэх үү? . Энэ сайхан боловч амаргүй ажлыг Б.Тэгшжаргал гэдэг залуу хийжээ. Тэрээр ХААИС-ийг Агрономичоор төгсөөд Японд мэргэжил дээшлүүлэх үедээ энэ санаагаа анх олсон байна. Тэрээр мөн хүлэмжинд гүзээлзгэнэ тарьдаг бөгөөд энэ жилийн эхний ургацаа хурааж авахад бэлэн болжээ.