Ахмад настны тухай хуульд заасны дагуу жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан улсын төсвөөс санхүүжүүлэн ахмад настанд үзүүлэх хүндэтгэл насны хишгийг 65 болон түүнээс дээш настай ахмад настанд олгодог билээ. Насны хишиг дараах хэмжээтэй байна.
- 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
- 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;
- 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
- 90 болон түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг. Энэ жил 1958.07.15-аас 1959.02.05-ны хооронд төрсөн ахмадууд насны хишигт хамрагдах ба хоёрдугаар сарын 09-нөөс өмнө www.e-halamj.mn сайтаар бүртгүүлэх болон хороо хариуцсан Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлээ хийлгэх юм байна.