Лхагва, 11 сар 5, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

    Оюутолгойн өгөөжийн дийлэнхийг монголчуудад хүртээх Г.Занданшатарын амбиц

    Баялгийн хулгайг таслан зогсоох үүрэг хүлээсэн генерал Ж.Болд гэж хэн бэ?

    "Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усан дахь цахилгааны утсанд тогонд цохиулжээ

    Чимээгүй түнэр: "Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Э.Цэндбаатарын дараагийн тулаан энэ сарын 21-нд товлогджээ

    "Дурсамж 1988" цувралын хос эргэн нийлэх үү?

    Яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

    Кино урлагийн салбараас шинээр 3 гавьяат жүжигчин төрлөө

    Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна

    Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 1.5 км авто замыг энэ сарын 31-нд нээнэ

    Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ

    Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

    Олон соёлын уулзвар дахь өвөрмөц үзэсгэлэн

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Асрахуйн эдийн засаг ба ирээдүйдээ бэлтгэх нь

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2024-01-22
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
Асрахуйн эдийн засаг ба ирээдүйдээ бэлтгэх нь
Share on FacebookShare on Twitter

Төрөлх үүрэг ба тулгасан үүргийн ялгаа

Бидний амьдралын хэв маяг технологийн дэвшлийн ачаар улам хялбарчлагдаж байна. Ганц товч дараад болчихдог техникийн хялбарчлал, одоо бүр хуруугаа ч хөдөлгөлгүйгээр үг хэлээд л хөшиг хаагдаад, хөгжим асаад, зурагт нээгддэг болсон цаг. Гэвч технологиор орлуулж  болдоггүй хүний төрөлх үүрэг гэж бий. Түүний нэг нь хүүхэд төрүүлж өсгөх эмэгтэй хүний биологийн үүрэг.

“Эмэгтэйчүүд эрчүүдтэй зэрэгцэн карьер булаалдах биш гэрийн сайн эзэгтэй байх нь л чухал” гэх уламжлалт хандлага бага багаар бүдгэрч байгаач жендэрийн тэгш байдлыг ярих хэмжээнд олон нийтийн боловсрол төлөвшөөгүй байна. Хэдий эмэгтэй хүн жирэмслэхээс эхлээд хүүхдээ тодорхой насанд хүртэлх хугацаанд нийгэмд өсч дэвших олон боломжоо алддаг ч энд хүүхэд төрүүлэх биологийн  үүргийн тухай хөндөх гэсэнгүй. Гол нь хүүхдээ өсгөж, гэртээ байх хугацаанд асрахуйн бүхий л үүрэг эмэгтэй хүний нуруун дээр ирдэгт асуудлын зангилаа буй. Дэлхий нийтэд энэ ойлголтыг макро түвшинд авч үзэн, асрахуйн эдийн засаг гэсэн бие даасан ойлголт, ухагдахуун бий болжээ.

Асрахуй гэдэг бол зөвхөн үр хүүхдээ өсгөх тухай биш, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэх мэт асаргаа шаардлагатай бүхий л насныхныг халамжлах тухай ойлголт юм. Энэ үүрэг сонголтгүйгээр ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдэд оногддог. Тэгвэл асрахуйн эдийн засаг гэдэг нь асарч, халамжлахтай холбоотой олон төрлийн үйлчилгээг бизнес байдлаар хөгжүүлснээр улс орны тогтвортой хөгжлийн нэг суурь болох хэмжээнд өргөн хүрээг хамардгийг дэлхий нийтийн жишээ харуулж байна.  Тухайлбал, гадны зарим улсад өндөр настныг урт хугацаанд асрахад зориулсан даатгал байдаг бөгөөд хөдөлмөрийн идэвхтэй насандаа уг даатгалд хамрагдсан хүн хожим асаргаанд орох шаардлагатай болвол даатгалаараа асрамжийн газарт очдог аж.

 “Хүн ам өсч, насжилт нэмэгдэхийн хэрээр энэ мэт зохицуулалт манайд нэвтрэх нь дамжиггүйэ. Тэр үед асрах хэрэгцээ нэмэгдэх тул хүссэн хүсээгүй үүнийг эдийн засгийн  аргаар шийдэхэд хүрнэ” гэж МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс ярив. Мөн тэрээр “Манайд төрөлтийн түвшин 1.8-тай байгаа. Хоёроос дээш байж хүн ам өсдөг. Эдийн засгийн үйл хөдлөл, зан байдлыг авч үзвэл эмэгтэйчүүд ирээдүйд хүнтэй суухгүй, найз залуутай байж болно. Мөн олон хүүхэд төрүүлэхгүй, оронд нь нохой, муур тэжээх хандлага нэмэгдэж байна. Ийм байдлаар гэр бүлийн системд өөрчлөлт орж, төрөлт бууран, насжилт нэмэгдэж эхэлбэл манай улсад эрүүл болон өвчтэй настныг асрахтай холбоотой том асуудал ургаж гарна” гэснээс үзэхэд үр хүүхэд нь эцэг эхээ асрах ёстой гэсэн уламжлалт хандлага цагийн аясаар өөрчлөгдөх нь.

 Асрахуйн эдийн засаг буюу бизнесийн шинэ орон зай

Тэгвэл асрахуйн эдийн засагтай холбоотой бизнесийн орчин манайд ямар түвшинд байна вэ.  Дөнгөж л хэлбэржиж буй хүүхэд асрах үйлчилгээг эсвэл тооцвол Монгол Улсад энэ төрлийн асаргаа үйлчилгээ ихээхэн хомс. Тэр хэрээр бизнесийн орон зай байсаар байна. Мөн дээр дурдсанчлан асрахуйн даатгалын системийг бий болгох шаардлагатайг бусад орнуудын жишээс харж болно. Хамгийн гол нь иргэдэд ээлтэй, санхүүгийн боломжинд нь тохирсон, ирээдүйн татвар төлөгчдөд дарамтгүй системийг бий болгох талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш нар судалгаа явуулж байна.

Азийн сангийн судалгаагаар “Асралын эдийн засгийг жигд хөгжүүлвэл дэлхий нийтэд хамгийн багадаа 300 сая ажлын байр бий болно” гэсэн үр дүн гарчээ. Энэ нь дан ганц ажлын байр нэмэх тухай асуудал биш, эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийг системтэй хуваарилснаар жендэрийн тэгш байдал хангагдах, улмаар эрчүүд дээр төвлөрч байсан гэр бүлээ санхүүгээр тэтгэх үүрэг ч хөнгөрөх юм. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог эрэгтэйчүүдийнхтэй адил хэмжээнд хүргэж “бүрэн гүйцэт ашиглах боломж”-ийг нэмэгдүүлж чадвал тухайн улс дотоодын нийт бүтээгдэхүүнээ (ДНБ) 26 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Үндэсний статистикийн хорооны 2022 оны I улирлын ажиллах хүчний судалгааг харахад Монгол Улсад ажиллах хүчний оролцоо 53-хан хувьтай. Эрэгтэйчүүд нь 59 хувь, эмэгтэй нь 47 хувьтай байгаа нь эмэгтэйчүүд хэдий мэргэжил, боловсролтой ч асрахуйн үүргийг хүлээж гэртээ суудагтай холбоотой.

Эндээс харахад асарч халамжлах ажил нь нэг талдаа бизнесийн асар том зах зээл, нөгөөтээгүүр жендэрийн тэгш байдлыг хангасан хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох хөшүүрэг юм. Өдгөө яригдаж буй эдийн засгаа солонгоруулах нэг алхам нь чухамдаа асрахуйн салбар байж болох нь.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
"Насны хишиг"-ээ авах ахмадууд ирэх сарын 09-нөөс өмнө бүртгэл хийлгэх ёстой

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

"Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

4 цаг өмнө
ЦУОШГ: Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ

5 цаг өмнө
Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

6 цаг өмнө
Дуудлага худалдаагаар дараах дугааруудыг санал болгоно

Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

6 цаг өмнө
ЭМДЕГ-ын даргаар Ц.Батбаатарыг томилов

ЭМДЕГ-ын даргаар Ц.Батбаатарыг томилов

6 цаг өмнө
Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

6 цаг өмнө
Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг аварчээ

1 өдөр өмнө
Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөг танаж шийдвэрлэнэ

2 өдөр өмнө
Э.Цэндбаатарын дараагийн тулаан энэ сарын 21-нд товлогджээ

Э.Цэндбаатарын дараагийн тулаан энэ сарын 21-нд товлогджээ

2 өдөр өмнө

Их уншсан

"Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

"Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

2025-11-05
ЦУОШГ: Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ

ЦУОШГ: Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2025-11-05
Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

2025-11-05
Дуудлага худалдаагаар дараах дугааруудыг санал болгоно

Дуудлага худалдаагаар дараах дугааруудыг санал болгоно

2025-11-05
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас