Ерөнхийлөгч У.Хзрэлсүх Ерөнхий сайд байхдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаао З.Мэндсайханыг томилон ажиллулж байв. Тэрбээр, ХХААХҮ-ийн сайдын албыг хоёр Засгийн газар дамнан хашсан. Улмаар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дан дээлтэй гэх шалтгаанаар сайдын албан тушаалаа өгсөн. З.Мэндсайханы хувьд 2015 оноос төрд тасралтгүй ажилласан, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан намтартай. Одооноос З.Мэндсайхан Ерөнхийлөгчийн ХАА, хөдөөгийн хөгжлийн зөвлөхөөр ажиллахаар болжээ.