Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Covid-19 цар тахлын хүнд нөхцөлд ажил хэргээ амжилттай явуулж буй Засгийн газарт урам хайрлажээ.
Тэрбээр "Хөнгөн нөхцөлд ажилласан Засгийн газар гэж үгүй. Бүгд л тухайн цагийнхаа хүндрэл бэрхшээлийг давах, санаснаа хэрэгжүүлэх гэж зүтгэж ирсэн. Гэхдээ эдийн засгийн дөрвөн хөлийг чөдөрлөсөн цар тахал, үүнээс үүдсэн олны байнгын бухимдал дунд, арай л дэндүү хүнд нөхцөлд ажиллаж буй Засгийн газарт урам хэрэгтэй" гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар үе үеийн Засгийн газраас илүү ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж буй ч зохион байгуулалт сайтай байгааг өмнө нь өөрөө онцолж байсан удаатай.