БНХАУ-ын нийслэл Бээжин хотод очсон хүн түүх, соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн олныг үзнэ. Тэдний нэг нь Бээжин хотоос баруун хойш 80-хан километр зайд байх үзэсгэлэнт Луугийн хавцал юм. Уг хавцлыг 2001 онд БНХАУ-ын 4А зэрэглэлийн улсын тусгай хамгаалалттай газраар бүртгэжээ. Энэ хавцал гадаад дотоодын жуулчдыг татах увдистай. Хол ойрын зочид гийчдийн нүд, сэтгэлийг баясгах зүйл тун олон. Бээжинд очсон хүн Луугийн хавцлыг үзэх гэж заавал зорьдог ажээ.