БНХАУ-ын Бээжин хотын Хэл соёлын их сургууль олон улсын соёлын өдөрлөг зохион байгуулжээ. Тус сургууль БНХАУ-ын хамгийн олон гадаад оюутан суралцдаг сургууль юм байна. Нийт 130 гаруй орны 10 мянга гаруй оюутан суралцдаг энэ сургууль уламжлалт олон улсын соёлын өдөрлөг цар тахлын дараа анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог болжээ. Уг өдөрлөгт Монгол Улсаас тус сургуульд суралцаж буй оюутнууд оролцож, монгол үндэсний хэл, соёл, зан заншлаа сурталчилсан байна.