Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байгаа юм байна. Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй аж. Түүнчлэн ЭМЯ-ны Шуурхай баг Олон улсын нисэх онгоцны буудал дээр хяналт тавьж ажиллаж байна.