Баасан, 11 сар 6, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

    Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Ц.Даваасүрэн: Газрын тухай багц хуулийн төслийг буцаан татна

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2023-02-27
- Улс төр
Урт: 1 мин уншина
Ц.Даваасүрэн: Б.Жавланг 5 үндэслэлээр Сангийн сайдаас огцруулах шаардлага үүссэн
Share on FacebookShare on Twitter

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн "Газрын багц хуулийг буцаан татахаар боллоо. Төлөвлөлтийн дагуу газар олгодог шинэ зарчимд шилжинэ. Газрын хуульд орон нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийн зүгээс хэрвээ энэ хуулийг батлах юм бол уул уурхайг дэмжсэн хууль болох нь гэж үзэж байгаа. УИХ-д өргөн барьсан Газрын долоон багц хуулийг эгүүлэн татахаар шийдлээ. Буцааж ерөнхий төлөвлөлт хийж, шүүмжлэлтэй асуудлыг шийдсэний дараа сайжруулаад эргээд та бүхэнд мэдээлэл өгнө.

Төлөвлөлтийн дагуу газар олголт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, нийслэлийн дахин төлөвлөлтийг хийсний дараа уг хуулийг өргөн барина. Хөдөө орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд тусгай хэрэгцээт газар нутагт авдаг. Үүнийг шинэ хуульд үндсэндээ байхгүй болгосон. Мөн өвөлжөө, хаваржааны асуудлыг хөндөж буй бол хотод дахин төлөвлөлтийн асуудал үүсч байгаа юм. Ойрын үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулна. Үүнд иргэдийн санал, шүүмжийг авна" гэлээ.

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Яг эцэслээгүй байна. Мэдээлэл болгож хэлэхэд, замуудын төлөвлөлт хийгдэнэ. Ингэхдээ Сэлбийн гол дагуу зам тавина. Туулын гол дагуу зам тавигдах бол, нэгдүгээр хороолол ТЭЦ-4-ийн арын замуудыг өргөтгөнө. Ингэхээр кольцо замууд үүсч эхэлнэ. Яармагийн замыг ТЭЦ-ийн уулзвар буюу Сэлбээр орж ирж буй замтай холбох төлөвлөлт хийгдэнэ.

-Газар хөдлөлтийн давтамж ойртож байна. Энэтэй холбоотойгоор нийслэл хотод нурах эрсдэлтэй барилгууд байгааг мэргэжилтнүүд хэлж байна?

-Чухал асуудал хөндлөө. Сайдын шуурхай дээр өнөөдөр уг асуудлыг ярьж, шийдэл гаргалаа. Монгол Улсад 5800 гаруй барилга, байгууламж паспортгүй байна. Ямар нэг байдлаар газар хөдлөлтөд өртвөл яах вэ гэдгийг судлаагүй байгаа үг шүү дээ. Энэ бүх барилгыг хоёр сарын дотор багтаан аймаг, нийслэл, орон нутагт ялгаагүй үзлэг хийх шийдвэр гаргасан. Бид ирэх дөрөв, тавдугаар сард эдгээр барилга, байгууламжтай холбоотой судалгааг хийнэ. Турк, Сирид болж буй асуудлууд байгаа тийм үү. Мөн барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлттэй холбоотой судалгааг хийхээс гадна бид орж буй арматурыг лабораторит судлуулъя. Хувийн хэвшлийн барилга байгууламжийг манайхан анхаарахгүй орхичихсон байдаг юм байна. Арматур, цементийг асуудлыг нягтлах чиглэл өгсөн.

-Паспортгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Тухайн барилгыг улсын комисс хүлээж авдаг биз дээ?

-Жишээ нь арматурыг нь лабораторит шинжлээгүй байна гэсэн үг. Ялангуяа айлуудын барьж буй барилгад бүр байдаггүй юм байна. Дур, дураараа зургаа гаргаад барьчихдаг. Хувийн хэвшлийн барьж буй барилгууд ч гэсэн дур, дурандаа арматур аваад бариад явчхаж байгаа юм. Тиймээс энийг зохицуулах шаардлага гарч байна.

-5000 гаруй барилгыг яагаад улсын комисс хүлээж авсан юм бэ?

–Паспортжуулж, нарийвчилсан судалгаа дүгнэлтийг гаргая гэж байгаа юм.

-Дээрх паспортгүй барилгаас хэд нь сургууль цэцэрлэгийн барилга байгаа вэ?

-Яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна. Хүчитгэх талаар бид “Жайка”-тай хамтраад тодорхой тусламжийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь ОБЕГ-т байгаа. Энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн барилгыг хүчитгэхэд одоогийн байдлаар 11 сургуулийн барилгад хийхээр төлөвлөсөн.

-Орон сууцны үнийн хэт хөөсрөлд ямар зохицуулалт хийх вэ?

-Би ажил аваад удаагүй байна. Нягтлах ёстой гэж үзэж байна. Ижилхэн баригдсан хоёр барилга хоёр өөр үнэтэй байх жишээтэй. Үнийн асуудлыг судлахаар ажлын хэсэг гаргасан. Хятадад төмрөөс бусад барилгын материал айхавтар өсөөгүй юм билээ. Гол өссөн нь тээвэр логистик байхгүй юу. Үнэхээр тээврийн үнэ бууж байхад барилгын үнэ буух ёстой. Тиймээс дахин нэг нягтлах чиглэлийг холбогдох хүмүүст өгсөн.

-Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх үү?

-Хүндрэлтэй байгаа. Ний нуугүй хэлэхэд ипотекийн зээлийг төв банкаар дамжуулж санхүүжүүлж байна. Энэ нь тодорхой хэмжээнд инфляцид нөлөөлж байна. Гарч буй хэмжээ мөнгөний эрэлтийг нэмэгдүүлж байна. Тэр нь эргээд инфляци болж байна. Инфляци болсон мөнгө эргээд барилгын үнэ өртөгт нөлөөлдөг. Монголбанкнаас мөнгө авна гэдэг мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг. Иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдвэрлэхээс өөр арга зам байхгүй. Цаашдаа эх үүсвэрийг нь өөрчлөх шаардлагатай.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж ургуулна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгөв

2 өдөр өмнө
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьд хүрчээ

3 өдөр өмнө
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

3 өдөр өмнө
Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

3 өдөр өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

3 өдөр өмнө
Он гараад тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ

4 өдөр өмнө
Энэ сарын 1-нээс сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүйг мэдэгдэв

Энэ сарын 1-нээс сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүйг мэдэгдэв

4 өдөр өмнө
Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

4 өдөр өмнө
Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 долоо хоног өмнө
Төрийн үйлчилгээний 52 мянган алба хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Их уншсан

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгөв

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгөв

2026-11-04
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьд хүрчээ

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьд хүрчээ

2026-11-03
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

2026-11-03
Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

2026-11-03
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас