Өнгөрөгч шөнө 02:40 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт оршин суух 41 настай эрэгтэй Б нь салсан эхнэртэйгээ маргалдаж, улмаар ZKK-600 маркийн галт зэвсгээр хашаан дотроо иргэн Д-н гар руу бууджээ. Улмаар гэртээ орж төрсөн хүүхдүүд болох 7 настай эмэгтэй Н, 9-н настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д нарын гурван хүүхдээ буудаж амь насыг нь хохироогоод өөрийнхөө толгой руу буудаж хороожээ. Хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 41 настай Б нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэмт хэрэгт ашигласан галт зэвсэг нь бүртгэлгүй буу байсан нь тогтоогджээ.
Ямар аймаар юм бэ. Юу л болоод бн даа
Хөдөөны хүмүүсийнхээ сэтгэл зүйд анхаараачээ!!! Бузарын юм бэ??