ОХУ-д болж буй Дорнын эдийн засгийн чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа билээ. Монгол Улсын Ерөнхий сайдаас “Сибирийн хүч -2” байгалийн хийн хоолойн төслийн талаар асуусан бөгөөд дараах хариултыг өгсөн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бидний хувьд Газпром компанитай хамтарч ТЭЗҮ-ээ хийгээд дуусч байна. Өнөөдөр нягталж дахин ярилцсан. Хийн хоолой яагаад Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрах ёстой вэ гэхээр бүс нутаг хамтдаа хөгжиж, интеграцид орж, илүү их эдийн засгаараа уялдах ёстой. Зөвхөн хийн хоолой биш миний танилцуулсан төмөр зам, авто замын төслүүд, агаарын тээвэр интеграцид орох нь чухал гэж үзэж байна. Ингэснээр манай бүс нутгийн өрсөлдөх чадвар дээшилнэ" гэж хариуллаа.
Энэхүү төсөл 2029 он гэхэд бэлэн болох ажээ.