Лхагва, 9 сар 23, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

    Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

    “Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

    Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

    Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

    Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

    Шахмал түлшийг маргаашаас борлуулж эхэлнэ

    Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

“Найрамдлын эрдэнэс” зуслангийн журам хүүхдийн дэргэд байгаа хүн бүхэнд хамаатай

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-06-01
- Ярилцлага
Урт: 1 мин уншина
“Найрамдлын эрдэнэс” зуслангийн журам хүүхдийн дэргэд байгаа хүн бүхэнд хамаатай
Share on FacebookShare on Twitter

Цар тахлын улмаас хоёр жил ажиллаагүй зуслангууд энэ зун амрагч хүүхдүүдээ хүлээн авахаар бэлтгэл хангаж байна. “Насандаа мартахгүй Найрамдлын Эрдэнэс зуслан…” хэмээн дуулж, бүждэг хүүхдүүд зуслангаа их санасан нь амрах эрхийн бичгийн эрэлтээс харагдаж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын арга зүйч О.Дэлгэрмаагаас “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн энэ жилийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Зуслан амрагч хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн үү? 

-Засварын ажил үргэлжилж байна. Барилгын материалын ханган нийлүүлэлтээс шалтгаалан засвар үйлчилгээний ажил удааширсан тал бий. Гэхдээ нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн авахаас өмнө засварыг дуусгаж, бэлтгэлийг бүрэн хангахаар ажиллаж байна.

-Зуслангийн үйл ажиллагааны энэ жилийн онцлог юу байх вэ?  

-Бид өмнө жилүүдэд зусланд амарсан хүүхдүүдээс судалгаа авснаа нэгтгэн дүгнэлээ. Хүүхдүүдийн хүсэн хүлээсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Бага насны хүүхдүүдийн хувьд өөрийн бие хүнээ олох чадваруудыг нь хөгжүүлэх, гадаад орчны хөтөлбөр чухал байна. Хоёрт, өсвөр насны хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх, зан төлөвийн онцлогт тохирсон үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлага байна. Гуравт, спортын ээлжүүдийг хүүхдүүд хүсэн хүлээдэг. Тухайлбал, сагсан бөмбөгийн 3х3 өсвөрийн Улсын аваргын тэмцээн манай дээр зохион байгуулагддаг. Мөн сагсан бөмбөг, хөл бөмбөг, спорт бүжгийн үндсэн ээлжтэй хэвээрээ.
Бид ээлж бүрийг онцлогтой, өвөрмөц хөтөлбөртэй байхаар төлөвлөсөн байгаа.

-Насны ангиллын хувьд…? 

-Эхний гурван ээлжинд бага насны буюу 6-16 насны хүүхдүүд амарна. Эдгээр ээлжинд 500 хүүхдийн 80 хувь нь 6-12 насныхан, үлдсэн хувьд нь өсвөр насны буюу 16 хүртэлх насны хүүхдүүд амардаг. Манайх хүчин чадлаараа олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн дараа, улсын хэмжээнд хоёрт ордог том зуслан шүү дээ.

-“Найрамдлын Эрдэнэс” зуслангийн давуу талыг танилцуулбал…?  

-Газар нутаг маш үзэсгэлэнтэй. Монгол Улсын хэмжээнд нарсан ой дунд байдаг амралт сувиллын газар хоёрхон байдгийн нэг нь. Тэр утгаараа хүчил төрөгчөөр баялаг, хамгийн эрүүл агаартай. Тиймээс уушги цэвэрлэх ач тустай. Энэ бол манай хамгийн том давуу тал. Түүнээс гадна 2011 оноос Эрдэнэт үйлдвэр ховордсон ан амьтдыг “Алтан тэгшийн ам”-нд нутагшуулж, өсгөн үржүүлж ирсэн. Амрагч хүүхдүүд байгалийн ховор ургамал, ан амьтан үзэх боломж чөлөөтэй. Манайх гадаад орчны хөтөлбөрөө туршлага дээр суралцах арга зүйгээр хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдэд ямар боломж, чадвар байгааг тоглоомоор дамжуулан нээн илрүүлж хөгжүүлнэ.

-Жил бүр гадаадаас хүүхдүүд ирж амардаг байсан. Энэ жилийн хувьд боломж бий юу?

-Бид Монголын үндэсний зуслангуудын холбоогоор дамжуулаад хамгийн сүүлд 2019 онд Австралиас хүүхдүүд ирж амарсан. Буриадаас амрагч хүүхдүүд олон жил ирж байгаа. Энэ жилийн хувьд цар тахлын үеийн хил хязгаартай холбоотой гадаад харилцаа зогсонги байна.

-Зусланд ажиллах багш болон бусад мэргэжилтнүүдийн бэлтгэл хангагдсан уу?  

-Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас зусланд ажиллах багш, ажилтнуудыг сонгон шалгаруулж байна. “Найрамдлын Эрдэнэс” зуслан залууст ажиллахаас гадна суралцах боломжийг олгодог онцлогтой. Ер нь манай зусланд амарч байсан хүүхдүүд маань зусландаа эргээд багшлах хүсэл сонирхолтой байдаг. Тиймээс багшлах боловсон хүчин, хүний нөөцөө бүрдүүлэх тал дээр бусад зуслан шиг эрэл хайгуул хийж, санаа зовох асуудал тулгардаггүй. Багшийн сонгон шалгаруулалтад гэхэд 200 гаруй хүн бүртгүүлсэн байх жишээтэй. Бусад ажлын байруудад зуслангийн стандартын дагуу зөөгч, тогооч, эмч гээд мэргэжлийн хүмүүсийг тодорхой шалгуураар ажилд авдаг. Ер нь хүний нөөцийн бэлтгэл хангагдсан гэж хэлж болно.

-Зусланд хүүхдийн эмч чухал үүрэгтэй санагддаг..? 

-“Сэлэнгэ” амралтын баазын маань үндсэн эмч, сувилагчтайгаа хамт ажиллана. Бага насны хүүхдүүд зонхилох эхний хоёр ээлжинд “Эрдэнэт” сувиллын цогцолбороос шүдний эмч давхар ажилладаг. Амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгөх, эмчилгээ хийх, фтор түрхэх үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн анхан шатны тусламж шаардлагатай үед хамтарч ажилладаг.

-Зусланд амрах эрхийн бичиг хаагуур тараагдах вэ? 

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаал гарсны үндсэн дээр цехүүдээр тараагдана. Сүүлийн таван жилд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон орон нутгийн бусад хүүхдийн байгууллагын хүсэлтээр нийт эрхийн бичгийн 20 хувийг өгч байгаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хамтын хариуцлагын хүрээнд хүүхдийн байгууллагуудтай энэ чиглэлд хамтран ажилладаг.

-Хүүхдээ зусланд амраахаар зэхэж байгаа эцэг эхчүүд юу анхаарах шаардлагатай вэ? 

-Энэ жилээс төрийн хүүхдийн байгууллагууд зуслан руу маш их анхаарал хандуулж байна. Зуслангийн стандарт 2006 онд анх гарсан, 2013, 2019 онд шинэчлэгдсэн. Хүүхэд хамгааллын үндсэн баримт бичгүүдэд тулгуурлан манай зуслангийн үйл ажиллагааны журам өөрчлөгдөж байгаа. Өмнө нь эцэг эхчүүд хүүхдээ зусланд явуулахдаа 7 хоногийн цаг агаарын нөхцөл байдалд тааруулан хувцсыг нь л бэлтгэж өгдөг байсан бол одоо ярилцах шаардлагатай. Өөрийгөө хэрхэн удирдах, олны дунд биеэ хэрхэн авч явах, бусадтай хүндэтгэлтэй, соёлтой харьцах талаар зөвлөх хэрэгтэй. Хэн нэгнийг цохиж зодож болохгүй, дээрэлхэн гадуурхаж болохгүйг ойлгуулаарай. Манай зуслангийн журам өмнө нь зөвхөн амрагч хүүхдүүдэд зориулагддаг байсан бол одоо эцэг эхчүүдэд, тэнд ажиллаж байгаа багш, ажилтнуудад, гэрээтээр ажиллахаар ирсэн цагдаагийн алба хаагч, онцгой байдлын ажилтанд гээд хүүхдийн дэргэд байгаа хүн бүхэнд хамааралтай болсон. Хүүхдүүд зусланд амрахдаа ямар эрх эдлэх юм, үүний зэрэгцээ ямар үүрэг хүлээх вэ гэдгийг журамд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагаа, хамтын үүрэг, хамтын хариуцлагыг тусгасан гэсэн үг. Хүүхэд тээвэрлэж буй автобус дээр хүртэл хүүхэд хамгааллын үйл ажиллагаа хэрхэн явуулах бодлогын баримт бичигтэй болсон. Дашрамд хэлэхэд, зуслангийн хөтөлбөр гадаад орчны үйл ажиллагаа учраас биеийн хөдөлгөөнд саад учруулахгүй спорт хувцаснууд, урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулагддаг тул хүүхдүүд өөрийн авьяасад тохирсон урлагийн хувцас, хөгжмийн зэмсэг, хэрэгсэл, ая зэргээ авчирна. Мөн нарнаас хамгаалах малгай, бороотой үед чийг нэвтрүүлэхгүй гутал, хувцас цүнхэнд нь байх хэрэгтэй. Гэртээ усанд орох, нийтийн дүшинд орох ялгаатай. Хөл нүцгэн хүүхдүүд халтирч унах эрсдэлтэй тул резинэн углааш чухал. Охид үсээ өөрөө угаах дадлага хийгээрэй. Зусланд амрах эрхийн бичиг дээр хүүхдийн эрүүл мэндийн талаар асуумж бөглөдөг. Юунд харшилтай, ямар эм, тариа таардаггүй зэрэг хувийн мэдээллийн маягтыг бөглөхөө орхигдуулж болохгүй.

-Зөвлөгөө мэдээлэл өгсөн танд баярлалаа.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Үйлдвэрлэлийн ослын үр дагаврыг үнэлэх нь маш чухал

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

8 цаг өмнө
Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

10 цаг өмнө
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

УИХ-ын  гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

10 цаг өмнө
О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

1 өдөр өмнө
Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

2 өдөр өмнө
Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

2 өдөр өмнө
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

2 өдөр өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим суманд түргэн тусламжийн машин өглөө

Их уншсан

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

2026-09-22
Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

2026-09-22
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

2026-09-22
УИХ-ын  гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

2026-09-22
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас