Өнөөдрийн байдлаар өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой 8 цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас автобус нэмэлтээр оруулж богино эргэлт зохион байгуулж байна. Хүйтэрч байгаатай холбогдуулан 11 дүгээр сарын 25- ны өдрөөс хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21-р хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, Ганц худагийн чиглэлүүдэд, оройн ачаалалтай цагуудад хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс Нисэх, Яармаг Дэнжийн 1000, Баруун салаа, Улиастай, Сэлх чиглэлүүдэд нэмэлт автобусуудыг 11-25 ны өдрөөс оруулж явуулахаар төлөвлөөд байна.