Цагдаагийн байгууллагад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 настай охин “Б” нь Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух гэрээсээ энэ сарын 04-ний өдөр гараад сураггүй алга болсон” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Эрэн сурвалжлах ажиллагааг тасралгүй зохион байгуулж түүнийг хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоожээ. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байна.