Оюу толгой ХХК-ийн ТУЗ--д Монгол улсыг төлөөлж чадалтай, мэдлэгтэй, чансаатай хүмүүсийг оруулах тухай Засгийн газар ярьж байв. Энэ хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж мэдлэг боловсрол, ур чадвар, хэлэлцээр хийх чадамжтай З.Ган-Очир, Э.Баясгалан гэсэн эрхмүүдийг сонгоод байсан билээ. Үүний үр дүнд Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөж, Монгол улсын засгийн газарт ашигтай хэлбэрт эргүүлэхэд чухал нөлөөлөл үзүүлсэн. Үүгээр зогсохгүй Дубайн гэрээг өөрчлөх ажилд шинээр очсон ТУЗ-ын гишүүд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг билээ.
Гэтэл Оюу толгой ХХК-ийн ТУЗ-өөс З.Ган-Очир өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна. Түүний оронд Засгийн газраас дахиад л нэг улс төрчийг аваачаад суулгачихжээ. Тодруулах юм бол БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан. 2021 онд Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн захирлаар томилогдсон Н.Цэрэнбатыг шууд ТУЗ-д жинхэлсэн байна. Ингээд өнөөх сайжруулах гэсэн ТУЗ-д нь Монголыг төлөөлөлж ховхорч өгдөггүй Н.Багабанди, нэмээд Н.Цэрэнбат гэх улс төрч орчихлоо. Ганц гялтайх нь Э.Баясгалан болж байх шиг байна даа.