NFL-ийн супер од Том Брэди, супермодель Жизель Бюндхен нар 13 жил ханилсаныхаа дараа салж байгаагаа зарлалаа.
Том Брэди энэ шийдвэрээ харилцан ярилцаж эв найртай гаргасан гээд бид эцэг эхийн үүргээ сайн биелүүнэ гэж инстаграмдаа нийтэлжээ. Харин Бюндхен гэрлэлтээ цуцлах шийдвэр хэзээ ч амар байдаггүй, гэхдээ өнгөрсөн хугацаан дахь аз жаргалтай амьдралынхаа төлөө Томд үргэлж хамгийн сайн сайхныг л хүснэ гэсэн байв.
Алдарт хос 2009 онд гэрлэж, 12 настай Бенжамин, 9 настай Вивиан гэсэн хоёр хүүхэдтэй. Брэди хуучин найз бүсгүй Бриджит Мойнаханаас 15 настай Жак хүүтэй юм.