Элон Маск пүрэв гарагт Twitter-ийн шинэ эзэн боллоо. Тэрээр 44 тэрбум ам.доллараар твиттерийг худалдан авч хэлэлцээрийг өндөрлүүлсэн байна. Мөн өмнө нь таагүй харилцаатай байсан твиттерийн удирдах ажилтнуудыг ажлаас нь халсан байна.
Тэрээр твиттер дэх спам роботуудаас салгаж, алгоритмуудыг олон нийтэд нээлттэй болгож твиттерийг үзэн ядалт, хуваагдлын цуурай талбар болохоос урьдчилан сэргийлэхийг хүсч байгаагаа мэдэгдэв. Гэхдээ цаашдын нарийн төлөвлөгөө болон хэн уг платформыг удирдаж ажиллах талаар нарийн мэдээлэл хэлээгүй байна.
Ямартай ч ажлын байраа цомхотгох төлөвлөгөөтэй байгаагаа онцолсон нь твиттерийн 7500 орчим ажилчдыг ирээдүйнхээ талаар санаа зовоход хүргэжээ. бухимдуулж байна. Би твиттерийг илүү их мөнгө олохын тулд худалдаж аваагүй, харин "Миний хайртай хүн төрөлхтөнд туслахыг хичээж байна " гэж Элон Маск хэлсэн байна.