ОХУ-ын иргэн монгол иргэнийг алхаар цохиж хүнд гэмтээсэн. Тухайн иргэний биеийн байдал хүндэрч нас баржээ. Энэ асуудалтай холбогдуулан ОХУ-ын иргэнд ямар хариуцлага хүлээлгэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид тодруулав. Тэрбээр "Тухайн иргэнийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. ОХУ-ын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахих үүрэгтэй. Манай улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авна.
ОХУ, манай улсын хувьд 30 хоног харилцан визгүй зорчих хэлэлцээртэй. Энэ хүрээнд тус улсын иргэд манай улсад орж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ тоо нэмэгдсэн. Өнөө өглөөний мэдээгээр манай улс руу орох талд нэг машин зогсож байна. Тэгэхээр ОХУ-ын иргэдийн орж ирэх урсгал өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс зогсонги байдалд орсон" гэлээ.