Монголын бүх ард түмний спортын ХV наадмын сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Хан-уул дүүргийн баг тамирчид багийн дүнгээр түрүүллээ.
Тэмцээн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд 12 аймаг, найман дүүргийн 270 орчим тамирчид өрсөлдөв.
Тэмцээний эрэгтэй ангилалд Хан-Уул түрүүлсэн бол Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүргийн баг удаалав.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Хан-Уул дүүргийн баг тэргүүн байр эзэлж, Баянгол дүүргийн баг дэд байр, Баянзүрх дүүргийн баг гуравдугаар байрт оржээ.
Энэ төрөл нь спортын наадмын хөтөлбөрт анх удаа багтаж байгаа спорт тэмцээн юм.