Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Өчигдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаанууд болж, эмэгтэй 53 кг-д ОУХМ Б.Хулан шигшээд шалгарсан.
Тэрээр эхний тойрогт “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Жакартагийн Азийн наадмын аварга Энэтхэгийн Винеш Винешийг цэвэр ялсан. 1/8 финалд Казахстаны Жюлдиз Эшимоватай барилдаж, 3:0 оноогоор ялж, ¼ финалд Лейла Гурбановаг (Азербайжан) 1:4 ялсан. Хагас шигшээд өрсөлдөгч нь Шведийн Эмма Мальмгрен байлаа. 0:6 ялагдаж байсан манай бөх сүүлийн хагаст шийдсэн мэх хийж, хүнд өрсөлдөгчийг цэвэр ялсан билээ.
Анхны ДАШТ-дээ финалдаж, мөнгөн медаль хүртсэн нь маш том амжилт юм.