Улаанбаатар-Арвайхээр сум чиглэлийн 60 км замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өмнө нь 21.2 км замыг ашиглалтад оруулж зорчих хөдөлгөөнийг нээсэн юм. Харин модон гуанзнаас нааш 13 км авто замыг дахин нээж нийт 34.2 км зам ашиглалтад ороод байна.
Түүнчлэн 10 хоногийн дараа дахин 6 км-ыг нээх бөгөөд шинэ цагаан хаалга хүртэл зам ашиглалтад орох юм.