Ням, 2 сар 22, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Оюутолгойн алдааг давтаагүй Г.Занданшатарын ТОХИРОЛЦОО

    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Үндсэн хууль

    Д.Шагдар: Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

    Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг "амилууллаа"

    Ерөнхий сайд Г.Занданшатарын "Рио Тинто"-д хаягласан хатуу ШААРДЛАГА

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Хятад эрдэмтэд хүйтэнд тэсвэртэй шинэ зай хураагуур бүтээжээ

    Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Хакүхо кап тэмцээнээс өсвөрийн 3 сүмоч медаль хүртжээ

    10,11,12 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

    Энэ сарын 13-ныг хүртэл цаг агаар тогтуун байна

    Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

    Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

    Түргэн тусламжийн машин, багийг 10-аар нэмжээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Засгийн газраа барьцаалах донтой давжаа ПАРЛАМЕНТ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-09-01
- Нийтлэл, Улс төр
Урт: 1 мин уншина
Засгийн газраа барьцаалах донтой давжаа ПАРЛАМЕНТ
Share on FacebookShare on Twitter

Цэцийн дээр хөх тэнгэр байдаггүйг харлаа. Үндсэн хуулийн манаач байх үүрэгтэй Цэц Үндсэн хуульд улс төрийн захиалгаар гар хүрч, дээлээ давхарлаж сайд болох гэсэн УИХ-ын гишүүдийн хүслийг гүйцэлдүүлэв. Мөрөөрөө ажиллаж байсан Засгийн дан дээлтэй сайд нараа явуулж, давхар ээлтэй сайд нараар бүл нэмэв. Засгийн газар туршлагатай улстөрчдөөр эгнээгээ өргөтгөв гэж байгаа ч танхимаа өөрөө сонгодог, хүчтэй Ерөнхий сайд бүхий тогтолцоог УИХ нурааж орхив. 2019 он буюу гуравхан жилийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдсэн зарчмаасаа Монголын паарламент няцаж, Үндсэн хуулийн цэцийг гэмт хэргийн хамсаатан, яс баригч болгов.

УИХ-ын 76 гишүүн хоёр удаа сонгогдсон бол сайд хийж болох бичигдээгүй хууль Монголын улс төрд амь бөхтэй тогтлоо. Улс төрийн болоод эдийн засгийн мөнгө ихтэй бүлэглэлд хэд хэдэн хүн УИХ-д сойж, улиран сонгогдох нөхцөлийг бүрдүүлэх шиг амархан зүйл үгүй. Ялангуяа жижиг можаритор тогтолцоогоор сонгууль явуулж байгаа үед тойрогт нь хэдэн төгрөг хаяад л хүүхэлдэйнүүдээ УИХ-ын гишүүн болгочихно. Цаашлаад Засгийн газарт давхар дээл өмсгөөд суулгачихна. Ингээд нөгөө мөнгөтэй бүлэглэл, компаниудын шунал хүсэл нь төрийн хууль, бодлого болон биежиж, том төсөл, тендерүүд эзнээ олдог.

Монголын парламент үнэн чанартаа төрийн эрх барих доод байгууллага болсон. Гишүүд нь Засгийн газарт давхар дээл нөмөрч орно, яамд, агентлагууд, нийслэл, дүүрэг, аймгуудын дунд доод шатны томилгоонд тувт гар дүрнэ, нөлөөлнө. Ганц танхимтай, 76-хан гишүүнтэй парламент хууль тогтоох үндсэн үүргээсээ илүү гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хүсэж тачааддаг аж. Тойрогтоо очоод гоё хууль баталсан, сайн бодлого боловсруулсан гээд ярихаар сонгогчид нь чулуугаар шидэх нь холгүй хөөнө, тоохгүй. Сургуулийн дээвэр барих мөнгө олоод ирлээ гэвэл алга ташна. Даанч тэр тендерийг нь их, бага гэж голохгүй өнөөх л УИХ-ын гишүүн нь өөрөө дээрэмдэнэ. Ийм л чөтгөрийн тойрог үүссэн. 

Засгийн газрыг барьцаалах донтой УИХ, энэ тогтолцоо хэвээр байгаа цагт хэнбугуй ч Ерөнхий сайд болсон өөрийнхөө танхимын хувь заяаг өөрөө мэдэж чадахгүй. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх замаар давжаа парламентын өсөлтийг дэмжих шаардлагатай. УИХ олон гишүүнтэй болбол Засгийн газарт цөөн тоогоор ажиллахад онцын нөлөө, савлагаа үзүүлэхгүй болно. Сонгогчдыг төлөөлөх бодит хувь өсөж, хууль тогтоох үндсэн ажилдаа анхаарна. Элдэв бүлэглэл, гадаадын хүчнүүдийн лобби УИХ-ын босго авахаа больж, гишүүдийг худалдаж авч утсан хүүхэлдэй болгодог гажуудал засагдана. 

Ерөнхийлөгчийг УИХ дотроосоо сонгодог болох өөрчлөлтийг Үндсэн хуульд яаралтай оруулах цаг болсон. Популист амлалтыг гааруулж, илүү зардал гаргадаг гэсэн шүүмжлэл үнэн. Угаас парламентын засаглалтай улсуудад ийм л сонгодог тогтолцоо үйлчилдэг. Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэмжээний суудалтай байгаа дээрээ энэ тогтолцооны өөрчлөлтийг зоригтой хийвэл засгаа самарсан, давхар дээлийн босгыг үгүй хийсэн гэх мэт гэм нүгэл нь нимгэрч, улс төрийн түүхэнд тогтолцооны шинэчлэл хийсэн УИХ гэж бичигдэнэ. Хэрэв чадахгүй бол дээлээ давхарлахын тулд Цэцээр Үндсэн хуулийг "нухуулсан" хөгийн парламент нэрээрээ л түүхэнд бичигдэнэ. 

Б.ТҮВШИНТӨГС

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
"Тоонот" рекордсынхон энэ сарын 9-нд Сүхбаатарын талбайд үнэгүй тоглолт хийнэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Хятад эрдэмтэд хүйтэнд тэсвэртэй шинэ зай хураагуур бүтээжээ

Хятад эрдэмтэд хүйтэнд тэсвэртэй шинэ зай хураагуур бүтээжээ

2 өдөр өмнө
АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

Лу.Гантөмөр: Би Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн

6 өдөр өмнө
Дархлаажуулалтын цэгийн байршлыг танилцуулж байна

Сар шинээр ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

6 өдөр өмнө
Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

6 өдөр өмнө
Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

6 өдөр өмнө
Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

6 өдөр өмнө
Энхийг сахиулагчид 50 орны 300 алба хаагчтай өрсөлдөж, ялалт байгуулжээ

Дарханд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулснаар 3000 ажлын байр бий болно

Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарийг танилцуулж байна

Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

6 өдөр өмнө
Хейли Жастин Биберээс салахаар өргөдлөө өгсөн үү?

1 долоо хоног өмнө

Их уншсан

Хятад эрдэмтэд хүйтэнд тэсвэртэй шинэ зай хураагуур бүтээжээ

Хятад эрдэмтэд хүйтэнд тэсвэртэй шинэ зай хураагуур бүтээжээ

2026-02-20
АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

Лу.Гантөмөр: Би Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн

2026-02-16
Дархлаажуулалтын цэгийн байршлыг танилцуулж байна

Сар шинээр ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

2026-02-16
Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

2026-02-16
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас