Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо 72 дугаар байрны нутаг дэвсгэрт граш буулгаж, газар чөлөөлж байгаад хүний амь нас хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Граш буулгаж байх явцад хохирогч эмэгтэй хуучин тоосгонуудыг авах гэж байхдаа 4-5 тонны хавтанд даруулан амь нас нь хохирсон байна. Хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдээллэж буйгаар үйл ажиллагаа явуулах хугацаандаа аюулгүй ажиллагааны дүрмийг чандлан мөрддөггүй байсан. Хамгаалалтын хашаа барихыг удаа дараа шаардсан боловч шаардлагыг хүлээж авахгүй үйл ажиллагаагаа явуулсаар байсан гэх мэдээллийг өгөөд байна. Үйл ажиллагаа явуулж байсан компани Аюулгүй ажиллагааа хариуцсан ажилтанаас тодруулахад : Бид аюулгүй ажиллагааныхаа дүрмийн дагуу ажилласан тухайн хохирогч эмэгтэйд удаа дараа сануулсан боловч сануулгыг хүлээж аваагүй гэх тайлбарыг өглөө. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн алба болон Цагдаагийн газар хэргийн газар дээр ажиллаж байна.