Лхагва, 9 сар 23, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

    Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

    “Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

    Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

    Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

    Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

    Шахмал түлшийг маргаашаас борлуулж эхэлнэ

    Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Япон улсаас Монголд "Зүрх судасны мэс заслын төв" байгуулна

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-08-24
- Нийслэл, Эрүүл мэнд
Урт: 1 мин уншина
Япон улсаас Монголд "Зүрх судасны мэс заслын төв" байгуулна
Share on FacebookShare on Twitter

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, бизнесийнхэн, найрамдлын нийгэмлэгийн гишүүд зэрэг 80 гаруй хүн манай улсад ирээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр зочдыг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп, 71 эмнэлэг,  400 гаруй клиник эмнэлгийн байгууламжтай Токушүкай медикал группийн зүгээс Монгол Улсад Зүрх судасны мэс заслын төв хандивлан, байгуулах болсон талаараа мэдэгдлээ. Дотор эрхтний дурангийн хагалгаа, зүрх судасны мэс заслаараа Японд алдартай тус групп манай улсад гемодиализийн аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэж байжээ.

Токүшүкай медикал группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ:

-Манай айлчлалын баг Монголд ирээд нийт дөрвөн эмнэлгээр зочилж, танилцсан бөгөөд тэдгээр эмнэлэгт тодорхой хэмжээний тусламж үзүүлэх бодолтой ирсэн. Одоогоор Зүрх судасны мэс заслын төв байгуулах эмнэлгээ сонгоогүй байгаа. Токүшүкай группийн үүсгэн байгуулагч анх Японы хамгийн сүүлийн үеийн, дэлхийд тэргүүлэх эмнэлзүйн аргыг дэлхий дахинаа түгээхийг зорьж уг группийг байгуулсан. Түүний энэхүү бодлогыг би уламжлан авч, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Зөвхөн барилга байгууламж бариад зогсохгүй хүний нөөцийг хөгжүүлж, тоног төхөөрөмжийн тусламж бас үзүүлэх юм.

-Ямар шалтгаанаар энэхүү төвийг байгуулж байгаа вэ?

-Би өөрөө Япон улсдаа хамгийн их зүрх судасны хагалгаа хийсэн эмч нарын нэг. Иймд зүрх судасны өвчний салбар гэдэг надад ойр байдаг. Түүнчлэн манай групп зүрх судас болон дотрын мэс заслаараа алдартай нь хүний нөөцийг хөгжүүлэхэд давуу тал олгож байна.

-Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

-Хөрөнгө оруулалтын хэмжээг би яг одоо хэлэх боломжгүй. Үүнийг Токүшүкай группийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлээд бодитой дүнг мэдэгдэх болно. Миний бодлоор 500-600 сая иен байх болов уу.

-Цаашдаа өөр төрлийн төв байгуулах уу?

-Манай эмнэлэг дотор эрхтэн, дурангийн хагалгаагаараа маш алдартай. Тиймээс тоног төхөөрөмжөөс гадна сургалт, судалгааны ажил дээр туслах боломжтой гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан:

-Японоос Монголд Зүрх судасны мэс заслын төв байгуулж өгөх болсны хүрээнд манай зүгээс эмч нараа чадавхжуулах, хүний нөөцөө хөгжүүлэх, япон эмч нарыг солилцоогоор авч ирэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаараа ярьж, хэлэлцлээ. Бид Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, нэгдүгээр эмнэлэг, Япон, Монголын сургалтын эмнэлэг зэргээр орж, танилцсан. Манай улсын гол Зүрх судасны төв Улсын гуравдугаар эмнэлэгт байгаа бөгөөд тус байгууллагад ТЭЗҮ хийсэн бэлэн төсөл бий. Токүшүкай групп их чадамжтай, том эмнэлгүүдийн нэгдэл учраас бусад эмнэлгүүдтэй эмчилгээний тал дээр хамтран ажиллах боломжтой гэж үзсэн хэмээсэн юм.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Авто зогсоолын эхний 15 минут төлбөргүй боллоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

11 цаг өмнө
Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

12 цаг өмнө
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

УИХ-ын  гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

13 цаг өмнө
О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

2 өдөр өмнө
Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

2 өдөр өмнө
Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

2 өдөр өмнө
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

2 өдөр өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим суманд түргэн тусламжийн машин өглөө

Их уншсан

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

2026-09-22
Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

2026-09-22
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

2026-09-22
УИХ-ын  гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

2026-09-22
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас