Ням, 11 сар 2, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

    Оюутолгойн өгөөжийн дийлэнхийг монголчуудад хүртээх Г.Занданшатарын амбиц

    Баялгийн хулгайг таслан зогсоох үүрэг хүлээсэн генерал Ж.Болд гэж хэн бэ?

    Баялгийн хулгайг таслан зогсоох үүрэг хүлээсэн генерал Ж.Болд гэж хэн бэ?

    "Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

    "Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усан дахь цахилгааны утсанд тогонд цохиулжээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усан дахь цахилгааны утсанд тогонд цохиулжээ

    Чимээгүй түнэр: "Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

    Чимээгүй түнэр: "Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    "Дурсамж 1988" цувралын хос эргэн нийлэх үү?

    "Дурсамж 1988" цувралын хос эргэн нийлэх үү?

    Яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

    Яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

    Кино урлагийн салбараас шинээр 3 гавьяат жүжигчин төрлөө

    Кино урлагийн салбараас шинээр 3 гавьяат жүжигчин төрлөө

    Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна

    Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна

    Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 1.5 км авто замыг энэ сарын 31-нд нээнэ

    Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 1.5 км авто замыг энэ сарын 31-нд нээнэ

    Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ

    Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ

    Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

    Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

    Олон соёлын уулзвар дахь өвөрмөц үзэсгэлэн

    Олон соёлын уулзвар дахь өвөрмөц үзэсгэлэн

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Ахмад настны эрхийн Конвенц батлахыг дэлхийд уриалсан УЛААНБААТАРЫН УРИАЛГА

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-07-23
- Мэдээ
Урт: 1 мин уншина
Ахмад настны эрхийн Конвенц батлахыг дэлхийд уриалсан УЛААНБААТАРЫН УРИАЛГА
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачилж “Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумыг 2025 оны 06 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан. Форумд БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны Насжилтын асуудлаарх ажлын хэсгийн ахлагч ноён Ан Чанг Хо, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ахмад настны эрх хариуцсан хэлтсийн дарга, хатагтай Читралеха Мари Массей болон Филиппин, Балба, Йордан, Тайланд, Энэтхэг, Польш, Катар улсын Хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм.
Форумд оролцогчдын зөвшилцлийн үр дүнд ахмад настны эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго бүхий “Улаанбаатарын уриалга”-ыг батлан гаргав. "Улаанбаатарын уриалга" бодлогын баримт бичгийг англи хэл дээр боловсруулж, баталсан бөгөөд монгол хэлнээ хөрвүүлэн нийтэллээ. Энэхүү уриалгаар дамжуулан ахмад настны эрхийн бие даасан Конвенц батлах олон улсын санаачилгыг дэмжихийг дэлхий нийтэд уриалж байна.

УЛААНБААТАРЫН УРИАЛГА

Ахмад настны эрхийг хангахад дэвшил гаргах тухай

“ИДЭВХТЭЙ НАСЖИЛТ: АХМАДАД ЭЭЛТЭЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ”

 Ази, Номхон далайн бүсийн Форумаас батлав

Монгол Улс, Улаанбаатар хот

2025 оны 6 дугаар сарын 20

Ази, Номхон далайн болон бусад бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагууд, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын сүлжээ, эвсэл, ахмад настны төлөөлөл бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хуран цуглаж, ахмад настнуудын нэр төр, эрх тэгш байдал, эрхийг хангах, хамгаалах хамтын санаа зорилгоо дахин нотлохоор,

2023 оны Манилагийн Үйл ажиллагааны уриалга зэрэг бүс нутгийн урьдын өмнөх санаачилгуудад тулгуурлан Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүний эрхийн зөвлөлөөс ахмад настны эрхийн талаар заавал биелэх хэм хэмжээ тогтоосон олон улсын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Засгийн газар хоорондын нээлттэй ажлын хэсэг (Нээлттэй ажлын хэсэг) байгуулах тухай 58/13 дугаар тогтоолыг (2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр) баталсанд урамшиж, энэ талаарх дэлхий нийтийн болон бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн бэхжүүлэх зорилгоор энэхүү Уриалгыг гаргаж байна.

Ахмад настнууд нийгмийн амьдрал, хувийн орон зайд тогтолцооны, олон талт болон харилцан хамаарал бүхий ялгаварлан гадуурхалт, үл тоомсорлолд өртөж, орхигдсоор байгааг;

Ази, Номхон далайн бүс дэх хурдацтай насжиж буй хүн ам ахмад настнуудын эрх, нэр төр, оролцоог үр дүнтэй хамгаалах, хөхиүлэн дэмжих тууштай арга хэмжээ авахыг шаардаж байгааг;

Мадридын олон улсын насжилтын асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөө (2002 он) нь бодлогын чухал чиглэл, баримт бичиг боловч хууль зүйн хүчин чадал, хэрэгжилтийг хангах албадлагын механизм дутмаг байгааг;

Насжилтын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Нээлттэй ажлын хэсгийн 14 дэх буюу эцсийн чуулганаас олон улсын эрх зүйн хэм хэмжээ ахмад настны эрхийг хамгаалах талаар хийдэл, дутагдалтай болохыг дүгнэж,  олон улсын эрх зүйн заавал биелүүлэх хүчин чадал бүхий баримт бичгийг боловсруулахыг зөвлөмж болгосныг;

Хүний эрхийн зөвлөлөөс 58/13 дугаар тогтоолыг гаргасан нь ахмад настнуудын эрхийг баталгаажуулж, хамгаалах заавал биелүүлэх эрх зүйн цогц хэм хэмжээ бий болгох шаардлагыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн түүхэн мөч болохыг;

Хүний эрхийн үндэсний байгууллага (ХЭҮБ) нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүний хэрэгжилтийг хянах, зөвлөн туслах, дэмжин ухуулах тулгуур чиг үүрэгтэй болохыг тус тус ТЭМДЭГЛЭЖ,

Дараах Уриалгыг гаргаж байна:

  1. НҮБ-ын гишүүн бүх улсыг ахмад настнуудын ​​эрхийг бүрэн эдлүүлэх, хамгаалах, дэмжих олон улсын гэрээг боловсруулж, батлахад шийдвэр төгс байж, гэрээний эх бичвэрийг боловсруулах Нээлттэй ажлын хэсгийн үйл ажиллагаанд идэвхтэй, бодитой оролцохыг уриалж байна.
  2. Бүх ХЭҮБ-ууд, ялангуяа “А” статус бүхий ХЭҮБ-ууд энэхүү асуудлыг тэргүүлэх чиглэл болгон дараах бүрэн эрхийг цохон тэмдэглэж байна:

а.Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Засгийн газар хоорондын нээлттэй ажлын хэсгийн зэрэг олон улсын, бүс нутгийн үйл явцад шууд оролцох;

б.Хүний эрхийн олон улсын хэм хэмжээг үндэсний хууль тогтоомж, бодлогод тусгахад Засгийн газрыг дэмжих;

в.Ахмад настны эсрэг ялгаварлан гадуурхалт, үл хайхралт, дарамт хүчирхийлэл, ялангуяа ахмадын асрамжийн газар, онц байдлын үед гарч буй хүний эрхийн зөрчилд хяналт тавих, шалгах, илтгэх;

г.Бүх насны хүмүүст ээлтэй нийгмийг цогцлооход иргэний нийгмийн байгууллагын сүлжээ, эвсэл байгууллагууд, ахмад настнууд, судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах.

д.Бүх үндсэн чиг үүрэг, байгууллагын бүрэн эрхэд насжилтын асуудлыг тусгах замаар ахмад настнуудын эрхийг нэн тэргүүнд тавих;

е.Ахмад настнуудын эрхийн төлөө нөлөөлөн ажиллаж, идэвхтэй оролцооны аргаар дээр дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг бий болгохын тулд “Б” статус бүхий ХЭҮБ-уудыг Парисын зарчмуудыг бүрнээ дагаж мөрдөхийг урамшуулан дэмжих.

  1. Ахмад настнуудад хамаарах бүхий л шийдвэр гаргахад тэдний бүрэн дүүрэн, бодитой, байнгын оролцоог хангах механизмыг бий болгохыг уриалж байна. Энэ үйл явцад ялангуяа, эмэгтэйчүүд, хөдөөгийн ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нутгийн уугуул хүмүүс болон нийлмэл ялгаварлан гадуурхалтад өртөж буй бусад хүмүүсийн дуу хоолойг сонсоход онцгой анхаарах нь зүйтэй.
  2. Ахмад настны эрхийг хамгаалахад шинээр бий болж буй бүх тулгамдсан асуудал, олон улсын хүний эрхийн эрх зүйн хийдлийг арилгах тухай өнө удаан жил тавигдаж буй уриалга, шаардлагыг давтан сануулж байна. Боловсруулахаар зорьж буй олон улсын гэрээ, ялангуяа, ахмад настны эрх зүйн чадвар, чадамж, бие даасан байдал, асрамжийн үйлчилгээ, цахим хамрагдалт, шударга ёсны хүртээмж, дарамт хүчирхийллээс ангид байх, эрх тэгш байдлыг хангах зэрэг асуудлыг тухайлан тусгахыг Нээлттэй ажлын хэсэг болон гишүүн орнуудад уриалж байна.
  3. Бид ахмад настан эмэгтэйчүүд болон ядуурал, тусгаарлалт, эмзэг байдал, ахмад насанд жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэл бүхий олон төрлийн бэлгийн чиг баримжаа, жендэрийн баримжаа, илэрхийлэлтэй ахмад настнууд эрхээ эдлэхэд насан туршийн жендэрийн тэгш бус байдал нь хэрхэн нөлөөлж буйд онцгой анхаарал хандуулахыг уриалж байна.
  4. Улс орнууд, хөгжлийн түншлэгчдэд дараах арга хэмжээ авахыг уриалж байна:

а.Хөгжлийн төлөвлөгөө, тусламжийн хөтөлбөрүүд болон гамшгийн хариу арга хэмжээ, төсвийн төлөвлөлтөд ахмад настны эрхийг хангах, хамгаалахыг тусгах, үндэсний болон орон нутгийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлагналтад олон талын оролцоог хангах, үүнд ахмад настнууд, ялангуяа эмэгтэйчүүдийн онцлог хэрэгцээ, хувь нэмрийг хүмүүнлэгийн үйл ажиллагаа, сэргээн босгох хүчин чармайлтад бүрэн дүүрэн анхаарах;

б.Ахмад настны эрх, нэр төрийг сахин хамгаалж, арилжааны хэрэгсэл болгохоос сэргийлж, эдийн засгийн бүрэн чадамжтай, идэвхтэй оролцогч байх баталгааг хангаж, “буурал эдийн засаг”-ийг хөхиүлэн дэмжих;

в.Насжилтын талаарх нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтөд мэдээллээр хангах, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, наад захын бусад үйлчилгээний хүртээмж дэх тэгш бус байдлыг тодорхойлж, шийдвэрлэхийн тулд нас болон хүйс, хөгжлийн бэрхшээл, газар зүйн байрлал (хот/хөдөө), бусад хамааралт хүчин зүйлээр ангилсан мэдээлэл, өгөгдлийг тогтмол, иж бүрэн цуглуулж, шинжлэн, тайлагнах.

  1. Ахмад настан нь эрх эдлэгч, нийгмийн идэвхтэй оролцогч болохыг хүлээн зөвшөөрсөн тогтолцооны өөрчлөлтийг уриалж байна. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, боловсролын тогтолцоо нь насаар ялгаварлах хандлагатай тэмцэж, үе хоорондын ойлголцлыг дэмжих нь зүйтэй.
  2. Дэлхийн олон хэсэгт зэвсэгт мөргөлдөөн нь энгийн иргэд, ялангуяа ахмад настнуудад зовлон зүдгүүр, хүнд гэмтэл учруулж, амь насанд заналхийлсээр байгаа энэ үед бид уулзаж байна. Бид талуудыг тайван замын шийдлийг эрэлхийлж, олон улсын хүний эрхийн болон хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг бүрнээ дагаж мөрдөхийг уриалж байна.
  3. НҮБ-ын тогтолцоо, түүний дотор Хүний эрхийн Дээд Комиссарын газар, Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн Комисс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүн амын сан болон бусад холбогдох байгууллагуудын эрхэд суурилсан насжилтын талаарх бодлогод техник, арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Бид ХЭҮБ-ын Дэлхийн Холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн ХЭҮБ-ын Чуулган, бусад бүс нутгийн сүлжээнүүдэд ХЭҮБ-ын ахмад настны эрхийн талаарх санаачилгыг уялдуулан зохицуулж, чадавхыг хөгжүүлж, дэмжихийг уриалж байна.
  4. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Ерөнхий Ассамблей Нээлттэй ажлын хэсгийн үйл ажиллагаа ил тод, оролцоо хангасан, хүрэлцэхүйц санхүүгийн эх үүсвэртэй, цаг хугацааны хязгаартай байхад анхаарч, дэлхий нийтийн ахмад настны амьдралын бодит байдлыг тусгасан олон улсын гэрээг яаралтай батлахыг уриалж байна.

Удаах алхмын талаар:

Бид ХЭҮБ-уудын чухал оролцоог тэмдэглэж, ахмад настны талаар эрхэд суурилсан, цогц, нэг мөр олон улсын эрх зүйн хэм хэмжээ бүрдүүлэх хамтын хүчин чармайлтынхаа хүрээнд Нээлттэй ажлын хэсгийн үйл ажиллагаа, гэрээний төслийг боловсруулахад оролцож, үр дүнтэй санал гаргахад уриалан дуудаж байна.

Ийнхүү бид Улаанбаатар хотоос Засгийн газрууд, ХЭҮБ-ууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын сүлжээ, эвсэл, бүх насны хүмүүст ахмад настны ​​эрхийг хамгаалах үйлсэд нэгдэж, хүн бүр нэр төр, эрх чөлөө, тэгш эрхтэйгээр өтлөх дэлхийн төлөө шийдвэртэй арга хэмжээ авахыг Уриалж байна.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
АТГ: Л.Оюун-Эрдэнийн Тэмүүлэнгийн орлого хуулийн зөрчилгүй

АТГ: Л.Оюун-Эрдэнийн Тэмүүлэнгийн орлого хуулийн зөрчилгүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

"Дурсамж 1988" цувралын хос эргэн нийлэх үү?

"Дурсамж 1988" цувралын хос эргэн нийлэх үү?

2 өдөр өмнө
Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон Их Британийн ханхүү Эндрю цол хэргэмээ хураалгалаа

Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон Их Британийн ханхүү Эндрю цол хэргэмээ хураалгалаа

2 өдөр өмнө
Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

Оюутолгойн өгөөжийн дийлэнхийг монголчуудад хүртээх Г.Занданшатарын амбиц

2 өдөр өмнө
Оюутолгойн зээлийн хүүг хэлэлцэх 7 жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

Оюутолгойн зээлийн хүүг хэлэлцэх 7 жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

2 өдөр өмнө
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ

Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ

2 өдөр өмнө
Зүрх судасны үндэсний төв байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Зүрх судасны үндэсний төв байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

3 өдөр өмнө
Яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

Яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

3 өдөр өмнө
Хуурамч нэхэмжлэл илгээж, иргэдээс 56 сая төгрөг авсан зөрчил илэрчээ

Хуурамч нэхэмжлэл илгээж, иргэдээс 56 сая төгрөг авсан зөрчил илэрчээ

3 өдөр өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүллээ

3 өдөр өмнө
Засгийн газрын “11–11” төвд “Баялгийн шударга ёсны суваг” нээж, гомдол мэдээлэл авна

Засгийн газрын “11–11” төвд “Баялгийн шударга ёсны суваг” нээж, гомдол мэдээлэл авна

4 өдөр өмнө

Их уншсан

"Дурсамж 1988" цувралын хос эргэн нийлэх үү?

"Дурсамж 1988" цувралын хос эргэн нийлэх үү?

2025-10-31
Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон Их Британийн ханхүү Эндрю цол хэргэмээ хураалгалаа

Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон Их Британийн ханхүү Эндрю цол хэргэмээ хураалгалаа

2025-10-31
Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

Оюутолгойн өгөөжийн дийлэнхийг монголчуудад хүртээх Г.Занданшатарын амбиц

2025-10-31
Оюутолгойн зээлийн хүүг хэлэлцэх 7 жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

Оюутолгойн зээлийн хүүг хэлэлцэх 7 жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

2025-10-31
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn