Пүрэв, 11 сар 12, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

М.ЭНХЖАРГАЛ: Шар-Хаднаас төрсөн олимпын дараагийн аварга болмоор байна

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2023-04-05
- Бусад
Урт: 1 мин уншина
М.ЭНХЖАРГАЛ: Шар-Хаднаас төрсөн олимпын дараагийн аварга болмоор байна
Share on FacebookShare on Twitter

Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдсан сонирхогчдын боксын Эмэгтэйчүүдийн ДАШТ-д 52 кг-ын жинд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн ОУХМ М.Энхжаргалтай ярилцлаа.

-Дэлхийн аваргаас хүрэл медаль авсанд баяр хүргэе. Медалийн тавцанд зогсох хүртлээ ямар орны тамирчдыг буулгаж авав?

Баярлалаа. Вьетнам улсын тамирчинтай хийсэн эхний тулааныхаа нэгдүгээр үе дээр хожигдсон. Хоёрдугаар үед 2:3, гуравдугаар үед өрсөлдөгчөө тоолуулж оноогоо нөхөж ялсан. Хоёр дахь тулаандаа Марокко улсын тамирчинтай өрсөлдсөн. Надаас чацаар өндөр, хүчтэй байсан болохоор чухал тоглолтуудын минь нэг болж таарсан. Дараа нь Бразил улсын мундаг тамирчинтай тоглосон. Медалийн төлөө Италийн тамирчинтай тулсан. Ажиллагаа сайтай тамирчин болохоор нь аль болох гэдсэнд цохих тактиктай тулалдсан. Тав дахь тулаан Колумб улсын тамирчинтай мөнгөн медалийн төлөө тоглосон. Нэгдүгээр үе дээрээ хожоод хоёрдугаар үе дээрээ оноо тэнцсэн , гурав дээрээ өмнөх тоглолтуудаас тоглолтоо өөрчилж, арагшаа ухрах займрах, угтуулах зальдаж хуурсан тоглолт гаргахын тулд хичээсэн.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?

Маш их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Би дээрээ нэг эгч, доороо дөрвөн эрэгтэй дүүтэй хүн. Гэртээ тогтохгүй гадуур эрэгтэй хүүхдүүдтэй нийлж их тоглодог байсан. Анх аав, ээж боксоор хичээллээд ирэхээр нүд хөхөрсөн үед яаж байна, гайгүй юу гэж асуудаг ч боль гэж нэг ч удаа хэлж байгаагүй.

-Боксын спорттой холбогдсон түүхээсээ хуваалцвал?

“Алдар” спортын хороон дээр хөлбөмбөгөөр хичээллэдэг байсан. Хөлбөмбөгийн бэлтгэлээ хийж байгаад заалны буланд нэг жижиг мишок байсан. Тэрийг цохиж үзээд энэ юу юм гэсэн чинь бокс гэж хэлсэн. Ингэж бокс гэдгийг мэдсэн, бокс гэхээр ийм зүйлийг цохидог юм байна гэж бодоод өнгөрсөн. Удалгүй ээжтэй “Алдар” спорт хорооны урдуур өнгөрч явтал ээж миний охин сонирхож байгаа спорт байвал  бүртгүүлэх үү гэж асуусан. Орох үед боксын бэлтгэл орж таарсан. А.Гантулга багштай уулзаад боксын бэлтгэлд явъя гэж гуйсан. Ингээд  2015 онд 12 настайдаа боксоор хичээллэж эхэлсэн.

-Анх 12 настай боксоор хичээллэж эхэлжээ. Оролцоод урам авч байсан анхны ямар тэмцээн байв?

“Шижир алт” тэмцээнд 2014 онд анх удаа тулалдахдаа нүдээ аньж зодолдсоор байгаад мөнгөн медаль авч байсан. Тэрнээс хойш урамшаад өдөр бүхэн бэлтгэлээ хийхээр ирэхдээ илүү том зорилго тээж, урамтай хийдэг болсон. Өсвөрийн хоёр удаагийн улсын аварга, залуучуудын хоёр удаагийн улсын аварга, насанд хүрэгчдийн улсын аваргын алт, мөнгөн медальтай. Энэ онд улсын аварга болсон.

-Баянзүрх дүүргийн 79 дугаар сургуулийг төгссөн гэсэн. Танай сургуулиас олон алдартай тамирчид төрсөн байдаг. Яагаад энэ сургуулиас алдартнууд төрөөд байна вэ?

Миний хувьд хүмүүст нөлөөлж, үлгэр дуурайл авдаг гэдэгт итгэж байна. Манай сургуулиас олимпын аварга Э.Бадар-Ууган, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт, Шатрын дэлхийн аварга Г.Мөнхбаяр зэрэг хүмүүс төрөн гарсан. Үүнээс ч улбаалан би ч гэсэн чадна гэж өөрийгөө урамшуулдаг. Хүмүүс танай гэр хаана вэ гэж их асуудаг. Тэр үед нь би Шар хад гэж хариулдаг. Чи 79-д сурдаг уу гэж араас нь асуудаг. Би тиймээ гэхээр өө чи тэгвэл аварга болох нь ээ гэдэг. Энэ үед маш их урам авдаг. Би анхнаасаа аварга болох заяатай төрсөн гэсэн тэр мэдрэмжийг сургуулиасаа авдаг.

-Тэмцээнүүдэд орохын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

Энэ бүхнийг яах гэж анх эхлүүлсэн тэр цэгтээ буцаж очдог. Одоо ухрах зам байхгүй, урагшаа алхах хэрэгтэй, одоо л боломж гарсан, дахиж гарахгүй шүү гэж өөртөө хэлдэг. Сүүлийн тэмцээн дээр сэтгэл зүйчтэй цуг бэлдсэн. Энэ нь илүү өгөөжтэй санагдсан. Өөртэйгөө ярилцсанаас хамаагүй дээр байсан.

-Тамирчдын хувьд бодлоо цэгцлэх, анхаарал төвлөрөлт чухал гэдэг яаж төвлөрдөг вэ?

Нэхмэлийн утсаар оёно, зүү ороож оёж төвлөрдөг. Одоо аавдаа даалин оёж байна. Сүүлийн нэг жилийн турш даалин оёсон, удахгүй дуусгаад бэлэглэнэ. Бухимдах, хээрийн бэлтгэлд гарсан, тэмцээнд орохын өмнө унтаж чадахгүй тэмцээнээ бодоод  сэтгэлзүй тогтворгүй болсон үедээ илүү их оёдог.

-2012 онд боксоор хичээллэж эхэлсэн Энхжаргал, одоогийн Энхжаргал хоёрын хооронд гарсан өөрчлөлтүүд?

Багштайгаа хоёулахнаа харилцдаг байсан. Одоо бол туслах дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Ж.Отгонбаяр багштай цуг бэлдэж байна, шигшээ багийн дасгалжуулагч багш нар, сэтгэл зүйч гээд олон хүмүүстэй хамтарч зорилгынхоо төлөө урагшилж байна.

-Дэвжээн дээр гараад тоглохдоо хэр шатаж тоглодог вэ?

Би ер нь шатаж тоглодог төрлийн хүн биш. Хүмүүс цохиулсан үедээ их уурладаг, би тэгж байгаагүй. Өрсөлдөгч тамирчин чинь инээхээр уур хүрдэг үү гэж надаас их асуудаг. Өрсөлдөгч тамирчин инээхээр миний инээд хүрдэг. Яах ёстой юм бол, тоглолтоороо илүүрхэх талаар л тухайн үед боддог.

-Шантарч, зорилгоосоо буцмаар болж байсан үе бий юу?

Байсан шүү, бэлтгэлд гараад хамаг бие буларсан. Тэсэхийн аргагүй өвдөөд гэртээ ирээд хэвтээд хэдэн өдөр бэлтгэлдээ очоогүй. Тэр үед багш ирээд аав ээжтэй уулзаад намайг загнаад аваад заал руу явсан. Хүмүүс хожигдохоороо шантардаг уу гэж их асуудаг, хожсон, хожигдсон ялгаагүй дараа нь яах билээ гэдгээ боддог. Шантарсан үедээ Аав, ээж, багшийгаа их боддог. Тэд надад итгээд хүлээж байгаа гэхээр ухрах замгүй  санагддаг.

-Дараагийн оролцох тэмцээний тов гарсан үед өрсөлдөх тамирчдаа хэр судалдаг вэ?

Судалдаггүй байсан. Өөрөө л болж байвал, өөрийнхөө бэлтгэлийг сайн хангавал хэн ч намайг дийлэхгүй гэж боддог байлаа. Харин саяын тэмцээний өмнө бичлэг үздэг болсон. Би өөрийнхөө тулааны бичлэгийг ерөөсөө үздэггүй, ялагдаж байгаа тэр цохиулж байгаа, бичлэгээ үзэхээр бачимдаад  байдаг. Гэхдээ одооноос илүү их бичлэг үзэж судалж байгаа.

-Боксчин Энхжаргал өөрийнхөө ирээдүй амжилтыг хэрхэн төсөөлж байна вэ?

Том мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Дэлхийн аварга болох нь миний зорилго. Удахгүй энэ оны есдүгээр сард Азийн аварга болно. Шагналт байрт шалгарсан тамирчид олимпын эрхийн төлөө тоглоно. Иймээс тэмцээндээ бүх анхаарлаа хандуулж байгаа.  Өдөр бүр тогтмол цагаар бэлтгэл хийдэг.  Бэлтгэл хийхдээ өөрийгөө нэг ч удаа хууралгүй, чин үнэнчээр хийхийг зорьдог. Анх хичээллэж эхлэхдээ 2024 оны олимпод түрүүлэх нь миний зорилго байсан. Зорилгынхоо төлөө хичээнэ.

-Эмэгтэй хүний хувьд Энхжаргалын хийх дуртай зүйлс юу вэ?

2024 оны Олимпод түрүүлчхээд зодог тайлна. Чөлөөт цагаараа ном унших нь их тайвшрал өгдөг. Одоо ажил, бэлтгэл гэхээр илүү өөртөө зарцуулах цаг бага гарч байна. Нүүрээ будаад өсгийтэй гутал өмсөөд алхах дуртай.

-Гэр бүлийнхэн нь боксын амжилтыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

Анх тэмцээн үзээрэй гэхээр ирж үзэхгүй, ирэхээрээ гарч ороол тогтохгүй байсан. Одоо бодох нь ээ, их хэцүү байдаг байсан байх. Дотроо сандраад, өндөлздөг байсан байх гэж боддог. Аав  нүд хөхөрсөн үед миний охин харин ч гайгүй байна муухай харагдахгүй байна, хөөрхөн шүү гэж байнга хэлдэг.

-Гэр бүл төлөвлөлтийн хувьд, найз залуутай юу?

Найз залуу байхгүй, гэхдээ харж явдаг хүн байгаа.  Ирээдүйд зорилгодоо хүрээд гэр бүлтэй болно гэж төлөвлөсөн олон зүйлс бий. Мөн боксоо больсон үедээ бэлтгэл хангагч хүн болно гэж боддог.

Ярилцсан:  Г.Тунгалаг

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Ротовирус илрүүлэх шинжилгээг улсаас хөнгөлнө

Ротовирус илрүүлэх шинжилгээг улсаас хөнгөлнө

Сэтгэгдэл 5

  1. Золоо says:
    4 жил өмнө

    79 -р сургуулиас олон аварга төржээ

    Reply
  2. Ganaa says:
    4 жил өмнө

    Gantulga bagsh olon huuhdiig belddeg sain bagsh shuu

    Reply
  3. BOLOR says:
    4 жил өмнө

    Эмэгтэй хүн боксоор хичээллнэ гэдэг бас аар их золиос тэвчээр хатуужил шаарддаг байх. Олипоос авнаа амжилт хүсэе. ????

    Reply
  4. Цагаанаа says:
    4 жил өмнө

    Шархаднаас гэхээр бас сонин сонсогддог юм бна

    Reply
  5. Нэргүй says:
    4 жил өмнө

    Amjilt nzaa

    Reply

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Мостбет: функциональность браузерного доступа vs мобильная версия

18 минут өмнө

Jak vytvořit pracovní prostor inspirovaný Spinbarou

26 минут өмнө

The Best Games at Betwinner Casino Australia Explained

1 цаг өмнө

Porozumění Platebním Metodám Roobet: Komplexní Příručka

2 цаг өмнө

Korzyści z bezpiecznego grania dzięki autoryzacji mostbet zaloguj

3 цаг өмнө

Feed Your Luck: Pin-Up Casino Azərbaycanda Strategiyalar və Məsləhətlər

3 цаг өмнө

Vantaggi dei migliori casino online non AAMS: Guida alla Scelta Perfetta

3 цаг өмнө

Seasonal Promotions at the Best Online Casino in Canada: A Comprehensive Guide

3 цаг өмнө

Как успешно пройти 1xbet вход для новых пользователей

3 цаг өмнө

Exploring the Artistic Value of Spinbara in Film

3 цаг өмнө

Их уншсан

Мостбет: функциональность браузерного доступа vs мобильная версия

2026-11-12

Jak vytvořit pracovní prostor inspirovaný Spinbarou

2026-11-12

The Best Games at Betwinner Casino Australia Explained

2026-11-12

Porozumění Platebním Metodám Roobet: Komplexní Příručka

2026-11-12
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn