Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсын Ташкент хотод үргэлжилж байна. Манай улсаас 14 тамирчин оролцож буй. Эрэгтэйчүүдийн +98 кг-д барилдсан Намсрайжавын Батсуурь хүрэл медаль хүртлээ. Увс аймгийн Ховд сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга цолтой тэрбээр сорил тэмцээнд түрүүлж, ДАШТ-д барилдах эрхээ авсан юм.
Н.Батсуурь аварга үндэсний бөхөөр хүч сорихын хажуугаар их спортоор хичээллэдэг. Самбо, жүдо зэрэг бөхийн цөөнгүй төрлөөр барилдан, амжилт гаргаж яваа билээ. Ингэснээр Монголын багийн авсан медаль 4 болов. Эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд Монгол Улсын аварга Н.Батсуурь хүрэл медаль, эмэгтэйчүүдийн -72 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль, -59 кг-ын жинд Б.Алтангэрэл, -54 кг-ын жинд Н.Баярмаа нар мөнгөн медаль тус тус хүртжээ.