Ням, 5 сар 11, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

    Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

    Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

    Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

    П.Мягмардорж: Монголчуудыг хагаралдуулах сонирхол гадна талд л бий!

    П.Мягмардорж: Монголчуудыг хагаралдуулах сонирхол гадна талд л бий!

    Ц.Элбэгдорж: Баваарын ТЭНГЭР ДОР

    Ц.Элбэгдорж: Баваарын ТЭНГЭР ДОР

    Монголчуудад орлого, экспортод гарц нэмэх АЙЛЧЛАЛ

    Монголчуудад орлого, экспортод гарц нэмэх АЙЛЧЛАЛ

    Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан

    Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан

    Олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого эдийн засагт СЭРГЭЛТ АВЧРАВ

    Олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого эдийн засагт СЭРГЭЛТ АВЧРАВ

    Үндсэн хуулийн реформ ба хэнтэй зам нийлж болохгүйг сануулсан УЛС ТӨР

    Хөгжлийг гацаагч бүлэглэлийн багийг хуулах МЕГА ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

    Мөрөөдлийн ЦООРХОЙ

    Мөрөөдлийн ЦООРХОЙ

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Эверэстэд манай хоёр уулчин авирч байна

    Эверэстэд манай хоёр уулчин авирч байна

    Автомат ноорог

    Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр зонхилон гарч байна

    ТҮЦ-ийг нүүлгэх тухай Хотын дарга Х.Нямбаатарын захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэж ХЭҮК дүгнэжээ

    ТҮЦ-ийг нүүлгэх тухай Хотын дарга Х.Нямбаатарын захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэж ХЭҮК дүгнэжээ

    Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих лобби бүлэг байгуулнахүүхэд хамгааллын байгууллагынхантай уулзлаа

    Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих лобби бүлэг байгуулнахүүхэд хамгааллын байгууллагынхантай уулзлаа

    25 дугаар эмийн сангаас "Гранд плаза"-ийн уулзварыг хааж зам засна

    25 дугаар эмийн сангаас "Гранд плаза"-ийн уулзварыг хааж зам засна

    18 жилийн турш могойн хорд өөрийгөө хордуулсан эрийн цуснаас могойн хорын эсрэг ерөндөг бүтээнэ

    18 жилийн турш могойн хорд өөрийгөө хордуулсан эрийн цуснаас могойн хорын эсрэг ерөндөг бүтээнэ

    Төв аймгийн 17 сум, нийслэлийн 2 дүүрэг түймэрт өртөх магадлал маш өндөр үнэлэгджээ

    Төв аймгийн 17 сум, нийслэлийн 2 дүүрэг түймэрт өртөх магадлал маш өндөр үнэлэгджээ

    3000 сурагч "Монгол хүн" төсөлд оролцож нүүдэлчин ахуйтай танилцах аялалд гарлаа

    3000 сурагч "Монгол хүн" төсөлд оролцож нүүдэлчин ахуйтай танилцах аялалд гарлаа

    Төрийн далбааг мандуулах санаачилгад 50 гаруй ЕБС нэгджээ

    Төрийн далбааг мандуулах санаачилгад 50 гаруй ЕБС нэгджээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Р.Бямбаа: Зэс барын “Жадамба” судрыг хааны зарлигласан тэр  хэмжээгээр, хамгийн томоор хэвлэлээ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2021-11-12
- Соёл, урлаг, Ярилцлага
Урт: 1 мин уншина
Р.Бямбаа: Зэс барын “Жадамба” судрыг хааны зарлигласан тэр  хэмжээгээр, хамгийн томоор хэвлэлээ
Share on FacebookShare on Twitter

-Дээдийн номыг үндэсний хэл, бичгээрээ унших нь бэлгэ дэмбэрэлтэй сайхан хэрэг-

 Зэс барын “Жадамба” буюу “Хутагт билгийн чинад хязгаар хүрсэн найман мянган нэрт” хэмээх Их хөлгөн судрын төвөд эхийг өнгөрөгч зун дахин хэвлэж, Монголын бурхан шашны сүм хийдүүд болон томоохон номын сан, музейд хүлээлгэн өгсөн юм. Энэ буянтай үйлийн эзэн нь Польш улсын Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн багш Р.Бямбаа билээ. Тэрбээр жил бүр эх орондоо заавал ирж ямар нэг ном, буяны үйл бүтээгээд буцдаг ажээ. Түүнийг Польш руу буцахаас нь өмнөхөн уулзаж хөөрөлдсөн юм.  

-Зэс барын “Жадамба” судрыг 110 жилийн өмнөх яг тэр хэмжээгээр нь дахин хэвлэжээ. Энэ хөлгөн судрын монгол орчуулгыг ч бас давхар хэвлэн сүсэгтэн олны хүртээл болгосон юм байна. Зэс барын “Жадамба” гэж нэрлэсний учир утга, үүх түүхээс ярилцлагаа эхлэе?

-Би энэ жил Монголдоо хоёр ажил бүтээхэр зорьж ирсэн. Эхний ажил нь зэс барын “Жадамба” судрыг хэвлэх. Зэс барын “Жадамба” гэдэг бол VIII Богд гэгээний зарлигаар бүтээсэн “Жадамба” судар. Энэ судар Монголын тухайн үеийн хүрээ, хийдүүдэд том, жижиг, дунд гэх мэт янз бүрийн бараар хэвлэгдсэн. Энэ зэс барын “Жадамба” 61х21 см буюу хамгийн том хэмжээтэйгээр, хэвлэгдсэнээрээ онцлог. Нөгөө талаар Халхын алдартай урчууд, мөн Далай Чойнхор вангийн урчуудын оролцоотойгоор бүтээсэн гэдгээрээ ч үнэ цэнтэй. VIII Богд Жавзандамба хутагт 1911 онд Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулаад шашны ном судар хэвлэх гурван том ажлыг зохион байгуулсан гэдэг. Юуны өмнө Богд хаан Жанрайсиг бурханыг бүтээлгэсэн. Мөн зэсийг нь Орос болон ойр зэргэлдээ улс орнуудаас авчирч, олон алдартай урчуудаар “Жадамба” судрын барыг бүтээлгэсэн. Ингээд уг судраа мянга ч гэж ярьдаг, зарим нь түм ч гэж ярьдаг, тийм олон тоогоор барлаж бүтээх зарлиг гаргасан. Тухайн үедээ цаг төр үймээнтэй байсан учраас ч тэр юм уу, мянгыг барлаж чадаагүй гэж ярьдаг л даа. Багш нар бол 100 орчмыг барласан байх аа гэдэг. Жанрайсигийнхээ дуганд залж чадсан ч юм уу, үгүй ч юм уу. Цөөн тоогоор барлагдаад, цаг төрийн байдлаас болоод дахин хэвлэгдэж чадаагүй.

Үндэсний номын санд хадгалагдаж байгаа энэхүү “Жадамба” судрын зэс бар ЮНЕСКО-гийн үнэт өвд бүртгэгдсэн.

Богд хааны зарлигаар бүтээгдсэн энэ “Жадамба” судрыг үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой, Богд хааны түмэн өлзий гийсний 152 жилийн ой, энэ судар хэвлэгдсэний 110 жилийн ойд зориулан хэвлээд Монголынхоо бүх сүм, хүрээ, хийдүүдэд нэг нэгийг залах ажлыг хийвэл зүгээр юм уу гэж санаа сэдсэн юм. Ингээд Польш улсад ажиллаж, амьдардаг эмч нар, Польшид байдаг өөрийн танил найз нөхөд, польш хүмүүстэйгээ яриад, тэдний тодорхой хандив, туслалцаа, оролцоотойгоор, мөн Монголд байгаа ойр дотны хүмүүс, найз нөхөд, ах дүү, төрөл садныхаа хувь дэмжлэгтэйгээр “Жадамба” судраа хэвлэх ажлыг хийлээ. “Жадамба” судрыг “Мөнхийн үсэг” компани хэвлэсэн. Монголд тийм том хэмжээтэйгээр судар ном хэвлэх боломж бас хомс. Яг анх хэвлэсэн тэр хэмжээгээр нь, өөрөөр хэлбэл зэс барынх нь хэмжээгээр, нэг сантиметрийн ч зөрүүгүйгээр хэвлэсэн. Богдын зарлигаар анх хэвлэсэн судар юм чинь хааны зарлигийг зөрчиж жижиг, том болгож болохгүй гэж бодсон юм. Ингэж хэвлэхэд “Мөнхийн үсэг” компани маш их үүрэг гүйцэтгэсэн. Тун чухал ажлыг маш түргэн хугацаанд гүйцэтгэж, чанартай сайхан хэвлэж өгсөн. Их урт судар учир хавтасгүй хийж болохгүй. Тиймээс судраа бид модон хавтастай хийсэн. Хавтасыг нь тусад нь гар аргаар хийлгэсэн.

-Монголчууд эртнээс “Жадамба” судрыг шүтэн дээдэлж ирсэн. Энэ судрын утга учрын тухайтад та манай уншигчдад хэлж өгөөч?

-“Жадамба” судар маань Бурхан багшийн зарлигийн цоморлиг “Ганжуур” дотор байдаг Бурхан багшийн айлдвар, Бурхан багшийн өөрийнх нь зохиол юм. “Ганжуур”-ын Ширчингийн аймаг гэж ч хэлдэг Билиг барамидын аймаг гэж байдаг. Билиг барамидын аймгийн дунд хураангуй зохиол бүтээл. Бурхан багшийн өөрийнх нь гол сургаал үндэс хоосон чанарын онол. “Жадамба” бол энэ сургаалыг номлосон судар юм. Монголчууд эрт үеэс энэ судрыг гэр орон, сүм хийддээ шүтээн болгож залж байсан түүхэн уламжлалтай. “Ганжуур”-ыг залан гэр орон, хошуу нутаг, хүрээ хийдээ эргэдэг байсан уламжлал бий. Орой болохоор “Жадамба” судраа тэврээд гэр, хотоо эргэдэг заншил нүүдэлчин монголчуудад уламжлагдан ирсэн. Мөн Жадамбын хүрд гэж эргүүлдэг байсан. Жадамбыг шүтээн болгож жил болгон гэртээ уншуулдаг байв.

Ийнхүү дээдийн ном заларсан тэр дундаа Ширчингийн Билэг барамидын судар ном байгаа газар оронд өвчин зовлон, тахал, муу зүйл оршихгүй гэж үзэж, монголчууд дээр үеэсээ “Жадамба” судрыг шүтэж ирсэн ийм уламжлалтай.

-“Жадамба” судрын барууд олон янз гэж та дээр цухас дурдлаа.

-Бид сая зэс барын “Жадамба” судрыг хэвлээд товчхон нээлт Богд хааны ордон музейд хийсэн. Бэлэг дэмбэрлийг нь бодож энэ судрыг түгээх ажлаа хааны ордноос эхэлж хийх нь зөв юм байна гэж үзсэн. Нээлтийн үеэр би өөрийн цуглуулгад байгаа “Жадамба” судрын янз бүрийн баруудын үзэсгэлэнг гаргасан. Хамгийн бага жижиг нь 20-иод см урт 10-аад см өргөнтэй өврийн “Жадамба” судар байдаг. Энэ мэт маш олон янзын бараар хэвлэсэн “Жадамба” судрууд байгаа. 13-р Далай ламын багш байсан монгол хүн Ханд чин вангийн Дандар агримбын хийдэд барласан “Жадамба” байдаг. Тэр бол 50 гаруй см урт, 8-9 см өргөнтэй дунд зэргийн “Жадамба”. Дашчоймбол хийдийн модон барын “Жадамба” гэж байна. Бас Бари ламын хийд дээр барласан зэс барын “Жадамба” байдаг. Ер нь Монгол, Төвөд, Хятад гурван улсад хэвлэгдсэн “Жадамба” маш олон. Том, жижиг олон янз. Монголчууд “Жадамба” судрыг зөвхөн төвөдөөр нь хэвлээд орон хийдэд унших шүтэх төдий биш монгол хэл дээр “Ганжуур”-ыг орчуулахдаа энэ судрыг орчуулсан. Мөн тусад нь орчуулсан орчуулгууд ч байдаг. Манай төв Халхын алдартай орчуулагч нараас Алтангэрэл гэж увш 17-р зууны алдарт орчуулагч хүн монгол хэл дээр орчуулсан байдаг. Мөн Дарва бандийн гэгээний анхдугаар дүр Содномжамц гэж хүний орчуулга бий. Ойрадын Зая бандид Намхайжамцын тод үсгийн орчуулга байдаг.

-Алтангэрэл увшийн орчуулгыг та бүхэн сая хэвлэжээ. Тэгэхээр босоо монгол бичгээрээ “Жадамба” судрыг унших боломж улам нэмэгджээ?

-Бид зэс барын “Жадамба” судрын эхэн дээр энэ судрын хураангуй Ширнэн гэж Билэг барамидын зүрхэн судрыг Өндөр гэгээний зохиосон хоёр үсэг болох соёмбо үсэг, дөрвөлжин үсгээр Зүүн Хүрээний соёмбо бичиг үсэг бичдэг Эрдэнэбилэг гэдэг ламаар бүтээлгэж хэвлэсэн. Мөн Билиг барамидын зүрхэн судрын 17-р зууны үеийн Алтангэрэл увшийн орчуулгыг бид бас хэвлэсэн. Билэг барамидын зүрхэнийг ийнхүү гурван үсгээр бичиж, бэлгэдлийг нь бодож Өндөр гэгээнийхээ зохиосон үсгээр эхэнд нь хэвлэсэн юм. Мөн 17-р зууны Алтангэрэл увшийн “Жадамба” судрын маш ховор монгол орчуулгыг тусад нь дахиж хэвлэсэн.

Хүрээ хийдүүдэд зэс барын “Жадамба”-тайгаа хамт төв Халхын Алтангэрэл увшийн энэ алдартай орчуулгыг хамт өгсөн. Монгол бичгээ сэргээж байгаа энэ цаг үед Бурхан багшийн зарлиг дээдийн номыг үндэсний хэл, бичгээрээ унших нь бэлгэ дэмбэрэлтэй сайхан юм даа. Түүнчлэн төвөд хэлтэй нь монгол бичгээрээ давхар уншаад харьцуулж үзэх, тэгээд утгыг нь ойлгоход хэрэгтэй юм уу гэж бодсон.

Хийдүүд “Жадамба” судрыг биднээс нэг болзолтойгоор авсан. Энэ нь тухайн хийдийн албан ёсны баланк дээр тамга тэмдэг дарж хүсэлт гаргасан бичгийг л бидэнд ирүүлэх ёстой. Яагаад гэвэл энэ олон хүний хөлс хөдөлмөрөөр бүтэж байгаа ажил учраас зүгээр гуйсан хүний дураар өгдөг юм бол биш. Монголд нийт 250-иад сүм хийд байдаг юм байна. Тэдэнд бүгдэд нь үнэ төлбөргүй өгнө. Судар хэвлэх хөлс хөдөлмөрийг нь үнэлбэл асар их мөнгө гарсан байгаа. Гэхдээ дээдийн номыг үнэлэх үнэлгээ гэж хаана ч байхгүй шүү дээ. Зөвхөн бид цаас, хавтас хийсэн үнэлгээний зардлыг ярихад 100 гаруй сая төгрөгийн ажил болчихоод явж байна. Тухайн үед 1911 онд ч маш өндөр зардал гарч байж хэвлэсэн юм билээ. Бидний хэвлэлт орчин үеийн ном судрын нүүрээр бол 1500 нүүр болж байгаа. Өмнө нь Билиг барамидын зүрхэн судрын хураангуйг бичээд хойно нь зэс барын “Жадамба” судрын тухай товч танилцуулга оруулсан. Дээр нь ивээн тэтгэсэн улсынхаа нэрийг бичээд тэдэндээ  талархал илэрхийлсэн. Нийт 1550 нүүр буюу нэлээд том болчихож байгаа юм. Алтангэрэл увшийн орчуулга бол 300 хуудас. Үүнийг бид урд нь товч тайлбар оруулга бичээд дэвтрээр хэвлэсэн. Яг судраас нь зургийг нь авч хэвлэсэн. Ингээд би нэг “Жадамба” хэвлэх зорилготой ирээд хоёр “Жадамба” хэвлэчихлээ. Үүнд баяртай байна.

-Номын үйл сайхан бүтэж. Нээрээ та Монголдоо ирэхдээ хоёр зорилготой ирсэн гэсэн. Нөгөө ажил нь юу байсан бэ?

-Би монголчуудын төвөд хэлээр бичсэн ном, бүтээлийн тухай судалгааны ажил хийдэг. Монгол лам нарын төвөдөөр бичсэн бүтээлийн каталоги, ном зүйн бүртгэл, улс төрийн хэлмэгдэл, намтар түүх судлалын талаар цуврал гаргадаг юм. Одоо нийт есөн цуврал гаргачихаад байгаа. Энэ цувралын шинэ ботийг сая бид хэвлэлтэд өглөө. Энэ миний нэг зорилго байсан юм.

-Шинэ ботид ямар хүмүүсийн намтар, бүтээл багтав?

-VIII Богд гэгээн гамингийн шоронд ороод байхдаа дуу зохиосон. Тэр дуунд тайлбар хийсэн лам Угалзын лам Лувсансодовжамц гэж хүн 1934 онд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн. Тэр хүний бүтээлийн эмхэтгэл номыг бид хэвлэлээ. Богдын зохиосон тэр дуу их түүхтэй. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Монголын түүхэн дэх Барон Унгерний гүйцэтгэсэн үүргийн тухай эрдэм шинжилгээний хуралд энэ тухай миний илтгэл багтсан.

Барон Унгернийг магтсан хэргээр Угалзын лам улс  төрийн хэргээр хэлмэгдсэний уг шалтгаан нь тэрхүү дуу байсан юм. Яагаад вэ  гэвэл уг дууны үгэнд Барон Унгерн Богдыг гамингийн шоронгоос чөлөөлсөн, Барон Унгернийг ач тустай хүн гэж магтсан байдаг.

Би түүн дээр нь тайлбар хийсэн. Тухайн үеийн төр засгийн бодлогод коммунист дэглэм байсан учраас өөрийнх нь эсрэг ямар нэгэн хүчнийг дэмжсэн хүн болгоныг улс төрийн хэрэгт хэлмэгдүүлж, цаазалж байсан. Энэ бол улс  төрийн хилс хэрэг, хоморголон устгах үйл ажиллагаа шүү дээ. Тэр үеийн Монголын сэхээтнүүдийг бүгдийг устгасан ийм үйл ажиллагаа явуулсан. Энэ цаг үед юмыг үнэн мөнөөр нь, өөр өөр талаас нь үзэж харж байна.

ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгээс төрийн шагналт түүхч О.Батсайхан гуай над руу интернэтээр захиа бичиж ийм хурал болох гэж байна. Та Барон Унгернтэй холбоотой илтгэл тавиач гэж хүссэн юм. Барон Унгернээс болж хэлмэгдсэн хүмүүс маш олон байгаа. Тэднээс жишээ болгож Богдын дуунд тайлбар хийсэн лам улс төрийн хэрэгт хэлмэгдэж, Барон Унгернийг магтсан хэргээр шийтгүүлж байсан гэдгийг толилуулсан. Тэр Угалзын лам Лувсансодовжамц гэдэг бол маш алдартай хүн. Миний хоёр лам багшийн багш нь байгаа юм. 1961 онд таалал болсон хүн. 1934 онд улс төрийн хилс хэргээр 10 жилийн ял аваад, их бариа тавианы ид үед шоронд ял эдэлж байж таарсан. Хэрвээ 1936-1937 онд баригдсан бол шууд алуулах байсан байх. Арай жаахан эрт шоронд орсон нь азтай тохиол болж гэх үү дээ, тэр завсарт ялаа эдлээд амьд мэнд гараад ирсэн. Энэ хүний намтар түүх бас Богд гэгээнтэй холбоотой учир энэ жил хэвлэчихье гэж зорьсон.

-Төвөд хэлээр манай монголчууд, шашны зүтгэлтнүүд олон арван бүтээл туурвисан гэдэг. Тухайлбал, бүр 1980-аад онд Данзан-Одсэр гавж төвөдөөр шүлэг бичиж байсан ч гэдэг юм уу?

-Гавж шашны сургуульд бидэнд номын авшиг хүртээж, төвөд үсэг зааж өгсөн багш минь юм. Багш бол Дундговийн хүн. Бид нэг нутийнх. Төвөд хэлээр зохиол бүтээлээ бичдэг лам нар саяхан болтол, 1990-ээд он хүртэл байсан шүү дээ. Хамгийн сүүлд төвөд хэлээр бичсэн хүн гэвэл манай Гандан хийдийн цорж лам Диваасамбуу гуай байлаа шүү дээ. Диваасамбуу гуай Жанрайсиг бурханы доторх шүншигт орсон зүйлийн талаар гарчигийг төвөдөөр бичсэн. Далай багш, Богд гэгээнд зориулсан залбирал бичсэн гэх жишээтэй. Тэгэхээр сүүлийн үед миний мэдэхээр төвөд хэлээр ном зохиол бичсэн хүн бол Диваасамбуу гуай болж байгаа. Ер нь 1990-ээд оны эх, 1980-аад оны сүүлээр төвөдөөр ном бүтээл бичиж байсан хүн бол гавж багш, манай нутгийн Иштавхай гуай нар. Бас мянгадын Сандаг гэж маш алдартай хүн байна. Ц.Дамдинсүрэн гуай эд нар тэр хүнээр юм заалгаж, юм хэлүүлдэг байсан. Тэр хүн Ц.Дамдинсүрэн гуайн гэр музейд байгаа “Ганжуур”-ыг гурван удаа уншиж, “Ганжуур”-ын тэмдэглэл гэж 400-гаад хуудас ном бүтээл бичсэн. Тэрийг бид хэвлэхээр бэлдэж байгаа.

-Монгол лам нарын төвөд хэлээр бичсэн бүтээлийг тоолж бүртгэж үзсэн байдаг болов уу?

-Бүртгэж, судлахыг хичээж л байгаа. 2013 онд манайд дэлхийн төвөд судлалын олон улсын хурал болсон. Тэр хурал дээр миний хамгийн сүүлчийн судалгааны талаар Гандан хийдийн хамба лам, Номун хаан Д.Чойжамц гуай илтгэлдээ “Бямбаа ламын судалгаагаар 500 гаруй лам төвөд хэлээр зохиол бүтээл бичсэн байна аа” гэж албан ёсоор мэдээлсэн. Тэрнээс хойш бидний судалгаагаар энэ тоо нэмэгдээд л байгаа. 500 байтугай тэрнээс олон болоод л гараад ирж байна. Тэр болгоны зохиол бүтээлийг нь бүгдийг олж үзэж хараахан чадаагүй. Би хэлмэгдэл, намтар түүх, судалгааны ажлынх нь талаар болон төвөд хэлээр бичсэн ном бүтээлийнх нь ном зүйн бүртгэлийг гаргаад, одоогоор 100-гаад ламын тухай бичсэн маань арваад дэвтэр болоод байна. Мөн 20-иод ламын төвөд хэлээр бичсэн бүтээл зохиолыг яг эхээр нь 40 гаруй боть болгон хэвлэж гаргасан.

-Та удахгүй Варшав руу буцах гэж байгаа юм байна. Тэндэх ажил алба, номын үйлс тань арвин буй за?

-Би Варшавт 20-иод жил ажиллаж амьдарч байна. Тэндэхийн Дорно дахин судлалын сургуульд орчин үеийн монгол хэл, төвөд хэл, Төвөд, Монголын бурхан шашны соёлтой холбоотой хичээл ордог. Варшавын дорно дахины сургуулийн монгол судлал нь 100 гаруй жилийн түүхтэй. Монгол судлалаар эртнээс мэргэжилтэн бэлтгэж ирсэн. Бидний сайн мэдэхээр Польшийн алдарт эрдэмтэн Котвич 1912 онд Монголд экспедицээр ирж, Монголын түүх, соёлыг судалж байсан. Польш бол Монголтой маш эртнээс олон шижмээр холбоотой. Монголчууд Краковыг эзэлж, Легницийн алдарт тулалдаан болж байсан. Монголчууд Краковыг эзлэхээр довтлохдоо Гэгээн Мариягийн сүм дээрээс дохио өгч бүрээ үлээсэн хүний хүзүүг нь тас харвасан гэх мэт түүх байдаг. Ромын папын захидлыг хүргэн Гүег хааны үед Монголд ирж байсан Бенедект Плак гэгч польш хүн байсан.

1241 онд болсон Легницийн тулалдаанаар тооцвол Монгол, Польшийн харилцаа, холбоо 780 жилийн түүхтэй.

-Тэндэхийн монгол судлал хэр хөгжиж байна?

-Монгол судлал зүүн Европт нэлээд хүчтэй. Варшавын Дорно дахин судлалын сургуульд монгол судлалаар жил бүр 30-аад оюутан тогтмол элсүүлж байна. Монгол судлал, төвөд судлал хамт явдаг. Манай Дорно дахины судлалын тэнхимийн эрхлэгч Агатаваря Стажанский гэж эмэгтэй бий. Энэ хүн Өндөр гэгээний намтар судлалаар докторын зэрэг хамгаалсан. Өнөө цагийн монгол судлалд Европ талаасаа бас л нэртэй эрдэмтдийн тоонд орж байгаа эрдэмтэн.

-Польшид манай уламжлалт анагаахын эмч нар олон байдаг гэсэн. Энэ ямар нэг учир холбогдолтой юу?

-Польшид очсон уламжлалт анагаахын анхны хүн бол манай Д.Чойжамц гуайн зиндааны ламтан Алтангэрэл гэж хүн байсан. Тэр хүн анх 1989-1990 оны үед Польшид эмчээр очсон. Манай Европын боловсролтой эмч нар уламжлалт анагаах ухаанд суралцаад Европ руу гарахаас өмнө гэсэн үг шүү дээ. Алтангэрэл гуай Польшид уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх ажлыг оройлон гүйцэтгэсэн хүн. Европуудыг, польшуудыг уламжлалт анагаах ухаанд оруулсан. Польшууд Монголын уламжлалт анагаах ухааныг таньж мэдсэний үндэс нь нэлээд эрт Бадмаев гэж буриад хүн Польшид эмчээр ажиллаж байсантай холбоотой. Тэр хүн “Эмийн дөрвөн үндэс” гэж номыг польш хэлээр орчуулсан. Бадмаев эмч Польшийн ерөнхийлөгчийн эмч байсан юм билээ. Тэр түүх, уламжлал нөлөөлсөн ч юм уу, ардчиллын зааг дээр Гандан хийдийн лам Алтангэрэл гуай тэнд очиж уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний ажил хийж байсан түүхтэй. Дараа нь уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс эмч нар албан ёсоор очсон.

ЯРИЛЦСАН Г.СОНИНБАЯР

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Монголын зохиолчдын эвлэлийн УЗ-ийн даргаар яруу найрагч Б.Ичинхорлоо сонгогдлоо

Монголын зохиолчдын эвлэлийн УЗ-ийн даргаар яруу найрагч Б.Ичинхорлоо сонгогдлоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

"МАК" цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах үйлдвэр байгуулна

"МАК" цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах үйлдвэр байгуулна

3 цаг өмнө
Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно

Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно

1 өдөр өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

2 өдөр өмнө
Инфлюнсер бүсгүй тураах мэс заслын улмаас амиа алджээ

Инфлюнсер бүсгүй тураах мэс заслын улмаас амиа алджээ

2 өдөр өмнө
Бангконгт Монголын Элчин сайдын эхнэр өндрөөс унаж амиа алджээ

Бангконгт Монголын Элчин сайдын эхнэр өндрөөс унаж амиа алджээ

2 өдөр өмнө
Эверэстэд манай хоёр уулчин авирч байна

Эверэстэд манай хоёр уулчин авирч байна

2 өдөр өмнө
Автомат ноорог

Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр зонхилон гарч байна

2 өдөр өмнө
ТҮЦ-ийг нүүлгэх тухай Хотын дарга Х.Нямбаатарын захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэж ХЭҮК дүгнэжээ

ТҮЦ-ийг нүүлгэх тухай Хотын дарга Х.Нямбаатарын захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэж ХЭҮК дүгнэжээ

2 өдөр өмнө
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2 өдөр өмнө
Монгол цэргүүд өнөөдөр Улаан талбайд ёслолын жагсаалаар алхана

Монгол цэргүүд өнөөдөр Улаан талбайд ёслолын жагсаалаар алхана

3 өдөр өмнө

Их уншсан

"МАК" цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах үйлдвэр байгуулна

"МАК" цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах үйлдвэр байгуулна

2025-05-11
Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно

Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно

2025-05-10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

2025-05-10
Инфлюнсер бүсгүй тураах мэс заслын улмаас амиа алджээ

Инфлюнсер бүсгүй тураах мэс заслын улмаас амиа алджээ

2025-05-10
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn