Лхагва, 11 сар 18, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Цар тахлаар нас барагсдын тоо таван сая давжээ

Elive Admin by Elive Admin
2021-11-09
in Эрүүл мэнд
Reading Time: 1 min read
Цар тахлаар нас барагсдын тоо таван сая давжээ

Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 19 сарын хугацаанд таван сая давсан талаар Жонс Хопкинсын нэрэмжит их сургууль даваа гарагт мэдээлэв. Хэдийгээр “COVID-19”-ийн вакцинууд нас баралтын түвшнийг бууруулж байгаа ч бодит тоон үзүүлэлт хавьгүй өндөр байж болзошгүй гэдгийг шинжээчид хэлж байна.

Мөн дэлхийн зарим хэсэгт халдвар авсан, нас барсан тохиолдлын тоо олон сарын дараачаас дахин нэмэгдэх болоод байгааг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж буй юм.

Швейцария. Фото: EPA-EFE/JEAN-CHRISTOPHE BOTT

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар илэрсэн “COVID-19” халдварын тохиолдлын тоо 250 сая орчимд хүрээд байна. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тооцоогоор халдвараар нас барсан тохиолдлын бодит тоо нь албан ёсны үзүүлэлтээс 2-3 дахин их байж болзошгүй байна.

Дэлхийн улс орнуудаас АНУ-д халдварын улмаас хамгийн олон буюу 745800 хүн нас барсан бол түүний араас Бразил /607824/, Энэтхэг /458437/ бичигдэж байна. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар, гэртээ, хөдөө орон нутагт нас барсан тохиолдлуудыг бүрэн тоолоогүй байж болзошгүй аж.

“COVID-19”-өөр нас барсан сүүлийн нэг сая тохиолдол 110 хоногт бүртгэгдсэн бол өмнөх хоёр сая тохиолдол 90 хүрэхгүй хоногийн дотор бүртгэгджээ. Хэдийгээр вакцинууд нас баралтын түвшин буурахад нөлөөлж байгаа ч цар тахлаас ангижрах болоогүй байгааг ДЭМБ өнгөрсөн долоо хоногт анхааруулсан юм. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдэгдсэнээр, Европт халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэж эхэлснээс гадна вакцинжуулалтын түвшин сул орнуудад өвчлөл, нас баралт нэмэгдэх болжээ.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн халдвар авсан, нас барсан тохиолдлууд бүртгэгджээ. Мөн “COVID-19”-ийн нас баралтын түвшнээрээ дээгүүр бичигдэж буй Болгар, Румынд эмнэлгийн ачаалал нэмэгдсэн байна. Эдгээр орнууд нь вакцинжуулалтын үзүүлэлтээрээ Европын Холбоондоо сүүл мушгиж буй юм.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар долоон сая гаруй тун вакцин тариад байгаа боловч баян чинээлэг, ядуу буурай орнуудын вакцинжуулалтын түвшин хоорондоо эрс тэс ялгаатай байсаар байна. Оксфордын их сургуулийн “Our World in Data” цахим хуудасны мэдээллээс үзэхэд, бага орлоготой орнуудын хүн амын 3.6 хувь нь вакцинд хамрагдаад байна.

Т.Гебрейесусын хэлснээр, вакцины тунгуудыг тэгш хуваарилсан бол одоо улс орон бүрийн хүн амын 40 хувь нь вакцинд хамрагдсан байх байв. Цар тахал олон бүс нутагт тархсан хэвээр байгаа нь түүнтэй тэмцэх хэрэгслүүдийн хүртээмж тэгш бус байгаатай холбоотой хэмээн тэрбээр тайлбарлажээ.

“COVID-19”-ийн вакцинжуулалтын ачаар олон орон хэвийн байдалдаа эргэн орж, хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулаад байна. Тухайлбал, даваа гарагт Австрали улс 19 сарын дараа хилээ нээсэн юм. Харин өвчлөл дахин нэмэгдэх болоод буй БНХАУ-д хатуу бодлогыг баримталсаар байгаа бөгөөд халдварын нэг тохиолдол хатуу хөл хорио тогтоох, бүх нийтийг шинжилгээнд хамруулах шалтгаан болж байна.

Аливаа улс орны халдвараар нас барсан тохиолдлын тоог тухайн орны эрүүл мэндийн байгууллагын өдөр тутмын тайлан мэдээнд үндэслэн гаргаж байгаа ч үүнд зарим улсын бодит тоон мэдээлэл тусгагдаагүй байж магадгүй юм. Мөн улс орнууд халдвараар нас барсан тохиолдлыг нэгдсэн байдлаар бүртгэхгүй байгаа нь нас баралтын түвшнийг харьцуулахад хүндрэл учруулж байна.

Next Post
Морин хуурын чуулга алдарт "Мариинский" театрт тоглоно

Морин хуурын чуулга алдарт "Мариинский" театрт тоглоно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn