Мягмар, 11 сар 17, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сувилахуйн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв

Elive Admin by Elive Admin
2022-05-12
in Мэдээ
Reading Time: 1 min read
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сувилахуйн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сувилахуйн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв

“Сувилагчид ээлтэй Монгол-2022” сэдэвт сувилахуйн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Энэ салбарт ажилладаг 13 мянга гаруй сувилагчийн төлөөлөл болох 800 гаруй хүн энэ чуулганд оролцож ололт амжилт, хүндрэл бэрхшээл, цаашдын зорилт зэргээ хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж үг хэлэн,  Олон улсын сувилагчдын баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

“Сувилахуйн салбарын нийт хамт олон та бүхэнд Олон улсын сувилагчдын  баярын өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр дэлхий дахин орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Ф.Найтингелийн мэндэлсэн өдөр-Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийн утга учир нь сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, сувилагч мэргэжлийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэхэд оршдог юм.

Их жанжин Д.Сүхбаатарын тушаалаар 1921 онд Монгол, Түвдийн холимог хороо нэртэй эмнэлэг байгуулагдсанаас хойш манай сувилахуйн салбарынхан ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө 101 дэх жилдээ нэр төртэй зүтгэж байна.

Эх орондоо сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хичээл зүтгэл, халуун сэтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулсан үе үеийн сувилагч Та бүхний гавьяат үйлсийг түүх гэрчилнэ.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ард түмний амь нас, аюулгүй байдлын төлөө өөрийн амь нас, эрүүл мэнд, ар гэрээ умартан зүтгэж, ачааны хүндийг үүрсэн энх цагийн эгэл баатрууд Та бүхнээр Монгол төр, ард түмэн бахархаж байна. Цагаан өмсгөлтэй, гэгээн үйлстэй Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Бид аливаа тэмдэглэлт өдрөөр амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, алс хэтээ төлөвлөн хэлэлцэх учиртай. Манай улсын эрүүл мэндийн салбарт 13 мянга гаруй сувилагч ажилладаг. Бид эмчийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг хэдий ч эмч, сувилагчийн харьцаа 1:1.1 байгаа нь сувилагч хангалтгүй байгааг харуулж байна.

Сувилагчийн тоог нэмэхийн тулд сувилагчаар суралцах оюутны зардлыг төр хариуцаж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн тоо чамлахааргүй хэдий ч сувилагч дутагдсаар байгаа нь хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг нь цогцоор шийдэх шаардлагатай гэсэн үг юм.

Би Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлын бодлого, эрх зүйн орчныг Та бүхний идэвхтэй оролцоо, өргөн дэмжлэгтэйгээр шинэчлэн шийдвэрлэснийг эргэн санахад таатай байна.

Эрүүл мэндийн, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зэрэг багц хуульд өөрчлөлт оруулж, тусламж, үйлчилгээ, санхүүжилтийн тогтолцоог үндсээр нь шинэчилсэн.

Чанартай, оновчтой, аюулгүй тусламж, үйлчилгээг ард иргэд харьяалал, өмчийн хэлбэр харгалзахгүй хүртэж, эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангаж эхэлснээр чанараар өрсөлдөх, үйлчлүүлэгчээ татах боломж бүрдэх эхлэл болсон юм.

2016 оноос сувилагчдын цалинг хоёр дахин нэмсэн. Эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангаж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж эхэлснээр, тогтмол цалин авах биш, хийснээрээ цалинждаг бодит үр дүн гарсан.

Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангахад эрүүл мэндийн салбар, ялангуяа эмнэлгийн удирдлагууд санаачилгатай, хурдтай ажиллах шаардлагатай байна.

Сувилагчийн ажлын ачаалал, мэргэжлийн ур чадвар, тусламжийн нэр төрөл, сувилагчид учирч болох эрсдлийг харгалзан гүйцэтгэлд тулгуурлан цалин, урамшууллаа авдаг, мөн ажлаас халшрах бус урам зориг авдаг, бахархдаг хөшүүрэг болохуйц шинэчлэлийг бүх түвшинд нэн даруй хэрэгжүүлэхийг салбарын удирдлагын баг анхаарах нь зүйтэй.

Эрүүл мэндийн тусламж бол эмч, сувилагч, эмнэлгийн бусад  мэргэжилтний багийн үйлчилгээ бөгөөд цаашид сувилан асарч, анагаах, эдгээх үйлчилгээнд шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлэхэд Та бүхний хүчин чармайлт, оролцоо нэн чухал юм.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэхэд эрхэм хүндэт сувилагч Та бүхний сэтгэл зүтгэл, хандлага, оролцоо юу юунаас чухал гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалагч Та бүхний ард түмнээ гэсэн хүнд хэцүү бөгөөд нэр төртэй албыг ямагт мэдэрч, дэмжиж байдаг таны гэр бүл, үр хүүхдүүд, хань ижилд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

Алтан гартаа анагаах увдистай, асрал хайраа ард түмэндээ зориулсан, ачлал энэрлийн бурхан сувилагч Тандаа баярлалаа.

Хүмүүст хүндлэгдэж, тэнгэрт тэтгэгдэж яваарай” гэлээ.

Next Post
ЗТХЯ-ны сайд Л.Халтар БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ли Ё Хунтай уулзлаа

ЗТХЯ-ны сайд Л.Халтар БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ли Ё Хунтай уулзлаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn