ЭМЯ-ны мэдээлж буйгаар сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 103 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 61, орон нутагт 42 бүртгэгдээд байгаа юм. Халдварын улмаас хүний амь нас эрсдээгүй бол маш хүнд оноштой 15 хүн эмчлүүлж байна. Орон нутагт Баян-Өлгий, Өмнөговь аймгуудад халдварын ихэнх тохиолдол бүртгэгджээ.
Хэвтэн эмчлүүлж байгаа 420 хүн байгаагаас 57 нь хүүхэд, 19 нь жирэмсэн эхчүүд байна.