Нийслэлийн Аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга В.Батчимэг холбогдох мэргэжилтний хамт МУИС-д Аялал жуулчлалын чиглэлээр суралцдаг оюутнуудтай уулзаж, ярилцлаа. Энэ үеэр Бүх нийтийн Аяллын боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд дэргэдээ Оюутан залуусын сайн дурын бүлгэм байгуулж, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулахаар боллоо.
Мөн олны танил инфлүсерүүдийг татан оролцуулж эх орноо сурталчлах, Монгол оронд айлчлан ирж буй жуулчдад эерэг мэдээлэл түгээх болон оюутан залуучуудад хотын соёл, зөв аялал, аяллын боловсролоо дээшлүүлэх мэдлэг мэдээлэл өгөхөд түүчээлэн оролцох зэрэг ажлыг хийх юм.
Үргэлжлүүлж унших