1945 оны чөлөөлөх ДАЙНД сөнөөгч онгоцны нисгэгчээр үүрэг гүйцэтгэсэн, дэслэгч, ахмад дайчин С.Чимэддорж гуай өдгөө 99 насыг зооглож, энх тунх амьдарч байна. Тэрээр Орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 101 жилийн ой, Монгол цэргийн баярын мэндийг дэвшүүлж байна.
Эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, эх орноо хөгжүүлэх энх цагийн бүтээн байгуулалтад оруулсан цэрэг дайчдынхаа онцгой хувь нэмрийг Монголын ард түмэн ямагт өндрөөр үнэлдэг бөгөөд хойшид ч бахархан дээдэлсээр байх болно.