Лхагва, 11 сар 18, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Сонсгол хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

ДЭМБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил “To hear for life, listen with care” буюу Насан туршдаа сонсохын тулд анхааран халамжилж сонс” уриатай тэмдэглэж байна.

Elive Admin by Elive Admin
2022-03-03
in Эрүүл мэнд
Reading Time: 1 min read
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

Дэлхий дээр сонсголын бэрхшээлтэй 466 сая хүн амьдарч байгаагаас 34 сая нь хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 20 хүн тутмын нэг нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэнэ гэж үздэг. Эмч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 2050 он гэхэд дэлхийн 900 сая гаруй хүн сонсголын чадвараа алдах болно гэсэн тооцоо бий. Насжилттай холбоотой сонсгол бууралт, сонсголын алдалт үүсэж байдаг бөгөөд 65-аас дээш насны 3 хүн тутмын нэгнийх нь сонсгол хэвийн бус болдог байна. 

Энэхүү өдрөөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн Чих хамар хоолойн кабинетын эмч нар сонсгол алдалтаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг явуулж байна. Мөн эмнэлэгт энгийн үйлчилгээ авч буй иргэдийн сонсголыг шалгах, сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх гарын авлага бэлтгэн тарааж байгаа юм. Хоёр хүн тутмын нэг нь шуугианы улмаас сонсгол алдагдах эрсдэлтэй байдаг аж. Тиймээс шуугиантай ажилд зарцуулах цагийг зохицуулах, сонсох түвшинг хянах, дууны түвшинг бага байлгах, чихээ чанга дуу чимээнээс хамгаалах зэрэг энгийн зан үйлийг байнга хэрэгжүүлэхийг эмч нар зөвлөж байна.

Монгол Улсад 2020 оны статистик мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8585 хүн байдаг. Үүний 3789 нь эмэгтэй , 4194 нь эрэгтэй, үлдсэн нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Орчин үеийн техник технологижсон байдал, хүүхэд залуусын чихэвчний зохисгүй, хэтэрсэн хэрэглээ, осол гэмтэл, чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, эм тарианы буруу хэрэглээ, гаж нөлөө зэрэг олон шалтгааны улмаас сонсгол бууралт, сонсгол алдалтын тоо нэмэгдэж байна.

Тэгвэл сонсгол бууралт, дүлийрлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэвэл:

  • Сонсголоо мэргэжлийн эмчид тогтмол шалгуулах
  • Чих, хамар, хоолойн өвчлөл, осол гэмтлээс сэргийлэх
  • Чих өвдсөн тохиолдолд бүрэн эмчлүүлэх
  • Хөгжим сонсохдоо чихэвчээр удаан хугацаанд чанга дуугаар сонсохоос зайлсхийх
  • Хэт өндөр дууч чимээтэй газар чихний бөглөө хэрэглэх - 85 децибелээс илүү чанга дуу чимээ аюул учруулдаг бөгөөд чихний бөглөө 5-45 децибилээр дуу чимээг бууруулдаг.
  • Эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • Ухаалаг утасны аппликейшн ашиглан орчны чимээ шуугианы түвшинг тогтмол хэмжиж, чимээ шуугиан үүсгэгчээс аль болох холдох, бүгдийг нь унтрааж, түр чихээ амраах
  • Жирэмсний хяналтад эрт орж, тогтмол үзүүлэх

Сонсгол бууралтын 60 орчим хувийг урьдчилан сэргийлж, эрт оношлох боломжтой тул тогтмол үзлэгт хамрагдахыг зөвлөлөө.

Next Post
"Оюутан цэрэг" сургалтын бүртгэл эхэллээ

“Оюутан цэрэг”-н бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариулт

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn