Даваа, 6 сар 9, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    Хамтарсан Засгийн газрын оршихуй хөндөгдөж эхэллээ

    Хамтарсан Засгийн газрын оршихуй хөндөгдөж эхэллээ

    ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

    ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

    Ажлын байрны дарамтаараа цойлсон СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАР

    Ажлын байрны дарамтаараа цойлсон СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАР

    Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

    Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

    Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

    Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

    П.Мягмардорж: Монголчуудыг хагаралдуулах сонирхол гадна талд л бий!

    П.Мягмардорж: Монголчуудыг хагаралдуулах сонирхол гадна талд л бий!

    Ц.Элбэгдорж: Баваарын ТЭНГЭР ДОР

    Ц.Элбэгдорж: Баваарын ТЭНГЭР ДОР

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ

    Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ

    BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

    BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

    Хүүхдүүдэд сэтгэлийн боловсрол олгох сургалтад 3000 хүүхэд хамрагджээ

    Хүүхдүүдэд сэтгэлийн боловсрол олгох сургалтад 3000 хүүхэд хамрагджээ

    Зам тээврийн ослыг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо

    Зам тээврийн ослыг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо

    Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцөөс явлаа

    Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцөөс явлаа

    Дүүжин тээврийн суурь цутгалтын ажил 90 гаруй хувьд хүрчээ

    Дүүжин тээврийн суурь цутгалтын ажил 90 гаруй хувьд хүрчээ

    Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 1500 тамирчин оролцож байна

    Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 1500 тамирчин оролцож байна

    Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно

    Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно

    Нийслэлд 2 өдөр архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов

    Нийслэлд 2 өдөр архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Б.Хишигжаргал: УНТЭ 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн НЭМЭЛТ ЦАЛИН, УРАМШУУЛЛЫГ олгосон

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-03-02
- Мэдээ
Урт: 1 мин уншина
Б.Хишигжаргал: УНТЭ 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн НЭМЭЛТ ЦАЛИН, УРАМШУУЛЛЫГ олгосон
Share on FacebookShare on Twitter

НЭГ. Энэ ондоо багтаан судсан дотуурх мэс заслын эмчилгээ болон хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлж, шинэ багаж төхөөрөмжүүдээ бүрэн ашиглалтад оруулна

-Ковидын хүндхэн жилүүдэд лавлагаа шатлалын эмнэлгүүд ихээхэн ачаалал үүрсэн. Энэ оны хувьд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. УНТЭ-ийн хувьд уг зорилтыг бодит ажил болгох тал дээр анхаарч байна.

Нөгөөтэйгүүр энэ оны гуравдугаар сарын 01-ээс эхлэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн төлбөрийн хэмжээг тогтоох ЭМДҮЗ-ийн шинэчлэгдсэн тогтоол хэрэгжихээр болж байна. Энэхүү тогтоол нь эмнэлгүүдийн үйл ажиллагаанд нэлээдгүй өөрчлөлт авчирна. Тиймээс бид тогтоолын хэрэгжилтийг хангах тал дээр бэлтгэл ажлуудыг хийгээд явж байна.

Түүнчлэн бид салбартаа ууган, түчээлэгч эмнэлгийн хувьд тусламж, үйлчилгээнийхээ төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ ондоо багтаан алло буюу цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, зүрхний хэм алдагдлыг засах абляци, судсан дотуурх мэс заслын эмчилгээ болон хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, шинэ багаж төхөөрөмжүүдээ бүрэн ашиглалтад оруулах зорилттой ажиллаж байна.

Мөн энэ онд KPI систем буюу ажилчдын гүйцэтгэлд суурилсан үнэлгээг нэвтрүүлж, гүйцэтгэл сайтай эмч, эмнэлгийн ажилчид өндөр цалин, урамшуулал авдаг байх, гүйцэтгэл багатай нь бага цалин авдаг тогтолцоог нэвтрүүлэх гол ажил хийгдэнэ.

Өөрөөр хэлбэл бид эмч, эмнэлгийн ажилчдынхаа хөдөлмөрийг бодитоор үнэлэх, бусад хөгжингүй орны адил үнэлүүлдэг болох эрүүл систем рүү орж байна гэсэн үг.

-Гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд шилжсэнээрээ танай эмнэлэг ямар онцлох ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

- 2021 оны хувьд бид төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу ажиллахад багагүй бэрхшээлтэй байлаа. Ковид цар тахлын улмаас тусламж үйлчилгээндээ өөрчлөлт оруулах, олон удаагийн хөл хорионд эмнэлгийн тодорхой хэсгийг хаах, тусламж үйлчилгээний зарим хэсгийг зогсоох зэрэг гэнэтийн шийдвэрүүдийг гаргах шаардлага тулгарсан. Шилжилтийн хүнд хэцүү үед манай хамт олон өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас үйл ажиллагаагаа өргөжүүлж, ялангуяа мэс заслын тусламж, үйлчилгээг ард иргэддээ түлхүү үзүүлж ажилласны үр дүнд санхүүгийн хувьд харьцангуй амжилттай даван тууллаа.

Гэхдээ сайн менежмент хийж чадвал гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо илүү боломжийг бий болгоно гэдгийг бид олж харсан. Үүний тулд бид үргүй зардлаа бууруулах, эдийн засгийн хувьд ашигтай, шинэ технологид тулгуурласан тусламж, үйлчилгээнд анхаарч ажиллах шаардлагатай юм. Мэдээж өнөөг хүртэл үзүүлж ирсэн манай эмнэлгийн нэрийн хуудас болсон үндсэн тусламж, үйлчилгээгээ илүү сайжруулан ажиллахаар төлөвлөж байна.

-2021 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ачааллыг хэрхэн зохицуулж ажилласан бэ?

- Өнгөрсөн оны хувьд манай салбарт маш өвөрмөц жил болж өнгөрсөн. Тухайлбал Ковид-19 цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүд ковидын ор дэлгэж ажилласан. Манай эмнэлэг бусад эмнэлгүүдээс хүндэрсэн, хамгийн хүнд тохиолдлуудыг нь хүлээн авч эмчилсэн. Мөн бид улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах, бөөрний дутагдал, чихрийн шижин, цусны хавдар зэрэг хүндэрч болох хавсарсан эмгэгтэй хүмүүст шуурхай тусламж, үйлчилгээг түлхүү үзүүлж эрсдэлүүдэд үнэлгээ хийн ажилласан.

УНТЭ Ковидоос гадна үндсэн тусламж, үйлчилгээгээ орхигдуулалгүй бүхий л өвчний оноштой үйлчлүүлэгчиддээ халдварын дэглэмийг барин үйлчилсэн байна.

Жишээ нь 31 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал, 8723 хүнд бусад мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, 17,330 хүн хэвтэн эмчлүүллээ.

Амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьд 254,239 хүнд тусламж үзүүлсэн.

"2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нийт ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн"

- Энэ хүндхэн цаг үед эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх тал дээр ямар ажлуудыг амжуулсан бэ?

- Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хамгийн их ачааллыг үүрч буй эмч, ажилчдынхаа цалин, урамшууллыг таслахгүй олгох, санхүүгийн хүндрэлтэй үеийг даван туулах зэрэг томоохон шалгуурууд тулгарсан ч бид хамт олноороо давж чадсан. Тухайлбал, бид 2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нийт ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн.

Өнгөрсөн жил манай ажилчид улаан бүсэд удаан хугацаагаар ажиллаж, бусад тасаг нэгжүүд бусдыгаа нөхөж ачаалалтай ажилласан учраас илүү цаг, хандлагын нэмэгдэл зэргийг олгож болох дээд хязгаараар нь хасалтгүй олгохыг хичээсэн.

Манай эмч, ажилчид ковидоор өвдөх, хавьтал болох, эрсдэлтэй бүлгийн ажилчид гэрээр ажиллах үеүдэд ч цалингаа хасалтгүй бүтнээр нь авч байсан. Өнгөрсөн оны хувьд 2020 онтой харьцуулахад нийт 5.5 тэрбум төгрөгийн цалин урамшууллыг нэмэлтээр олгосон үзүүлэлттэй байна.

Мөн үүнээс гадна 2021 оны ажлаа дүгнэж, санхүүгийн тайлан балансаа бодсоны дараа энэ сард ашиг болох 1.6 тэрбум төгрөгөөс нийт ажилчиддаа бүтээмжийн урамшуулал болгож үндсэн цалинг 1.5 дахин бодож олгосон. Энэ бүх амжилтын үндэс нь эмнэлгийн байгууллагуудын гүйцэтгэлийн тогтолцоо, мөн эмнэлэг хагас бие даасан байдалд шилжиж, төлөөлөн удирдах зөвлөлтэй болж ажилласны үр дүн юм. Түүнчлэн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Худалдаа Хөгжлийн банктай хамтын гэрээ байгуулж, ипотекийн 6 хувийн зээлд 12 ажилтан, түрээслээд өмчлөх орон сууцны зээлд 14 ажилтнаа хамруулсан. Мөн УНТЭ-ийн ажилчдын зуслангийн 5 га газрыг шийдэж, энэ жилээс барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

ХОЁР. Монгол Улсдаа анх удаа найман шинэ технологийг нэвтрүүлж, эмнэлэг дотроо дөрвөн шинэ технологийг нэвтрүүлж ажиллалаа

-Танай эмнэлэг өнгөрсөн хугацаанд 100 хувь вакуум мэс заслын өрөөнүүдийг ашиглалтад оруулсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдал, эмч ажилчдын ажиллах идэвхийг нэмэгдүүлэхэд эмнэлгийн дотоод орчин сайн байх хэрэгтэй. Манай эмнэлгийн үндсэн барилга 1971 онд баригдсан, улсын томоохон эмнэлгүүдээс бараг хамгийн өндөр насжилттай барилга. Гэсэн хэдий ч манай эмнэлэгт сүүлийн жилүүдэд засвар сайн хийсний дүнд эмнэлгийн өнгө төрх эрс сайжирсан.

Бид өнгөрсөн жил мэс заслын нэгдсэн тасгаа бүрэн шинэчилж, орчин үеийн шаардлагад нийцсэн 100 хувь вакуум мэс заслын өрөөнүүдтэй боллоо.

Мөн хоёр ч томоохон тасгаа засаж, шинэчиллээ. Цаашид төлөвлөгөөний дагуу бүх тасаг, нэгжүүддээ иж бүрэн засварын ажлыг хийхээр төлөвлөж байна.

-Эрүүл мэндийн салбарын хөгжил нь шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн жил танай эмнэлэг ямар технологиудыг шинээр нэвтрүүлсэн бэ?

-Эрүүл мэндийн яамны зүгээс ковидын цар тахалтай тэмцэж, маш завгүй ажилласан ч үндсэн тусламж, үйлчилгээг орхигдуулалгүй анхаарч ажиллаж байсан.

Түүнчлэн эрүүл мэндийн сайд С.Энхболдын шийдвэрээр УНТЭ-т нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, уушги зүрх орлуулах Экмо аппарат, үргэлжилсэн бөөр орлуулах CRRT, уушгины үйл ажиллагааг хянаж, дэмжих Пулмо виста зэрэг аппаратуудыг бүрэн суурилуулж өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Энэ хэрээр манай эмнэлгийн хүчин чадал сайжирсан гэж хэлж болно.

Мөн 128 зүсэлттэй шинэ СТ, зүрхний хэм алдагдлын аблаци буюу түлэх эмчилгээ, ДНХ секвенсер – NGS, алло цусны үүдэл эс шилжүүлэн суулгахад чиглэсэн хепа фильтер бүхий хими эмчилгээний ариун тасаг, тоног төхөөрөмжүүд, мэдрэлийн мэс заслын орчин үеийн дуран, микроскоп, иж бүрдлүүд, чих хамар хоолой, урологийн мэс заслын багаж хэрэгслүүд, эрхтэн шилжүүлэх суулгах хагалгааны иж бүрэн шинэчлэл, эрчимт эмчилгээний шинэчлэл, уушги болон ходоодны хэт авиан дуран, нарийн гэдэсний дуран гэх мэт маш олон шинэ технологийг улсын төсвийн санхүүжилтээр шийдэж, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хэдийгээр манай эмнэлэг ТУЗ-тэй, гүйцэтгэлийн санхүүжилтээр ажиллаж байгаа хэдий ч ЭМЯ шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, дэмжин ажиллаж байгаад туйлын баяртай байна.

Бид Монгол Улсдаа анх удаа найман шинэ технологийг нэвтрүүлж, мөн эмнэлэг дотроо дөрвөн шинэ технологийг нэвтрүүлж ажиллалаа.

-Цаашид ямар менежментээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Бид 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд үндсэн гол зорилтуудыг хангахаар ажиллаж байна. 2025 онд манай эмнэлгийн 100 жилийн ой тохионо. Энэ түүхэн ойноосоо өмнө бид улсын эмнэлгүүдээс анхлан олон улсын эмнэлгүүдийн магадлан итгэмжлэл JCI авахаар ажиллаж байна.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн энэ цаг үед бид үйлчлүүлэгчдээ илүү өөртөө татахын тулд үйлчилгээний сайн менежментийг нэвтрүүлэх болно. Бид ЭМД-аас орох орлогыг нэмэгдүүлэхээс гадна өөрсдийн менежментээр эмнэлгийн өөрийн эмийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, дэмжих төвийн урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх, эмч ажилчдынхаа хандлага, ёс зүйг дээшлүүлэх, үйлчилгээний соёлыг сайжруулах гэх мэт олон зүйл дээр анхаарч ажиллаж байна. Бид хөгжлийнхөө түүхэн цаг үеүдэд анхдагч, манлайлагч байсаар ирсэн бөгөөд үе үеийн эмч нар, алдар цуутай доктор, профессоруудаараа бахархдаг. Бид маш хурдтай хөгжиж байна, цахим өөрчлөлт, шилжилтийн энэ цаг үед зөвхөн түүхээ яриад хол явахгүй. Өнөө цагт хамтран ажиллаж байгаа залуучууд бид маш хурдтай, бусдаас илүүг мэдэж, санаачилж, нэвтрүүлэн ажиллаж байж эмнэлгийнхээ байр суурийг бэхжүүлэх болно.

-УНТЭ нь улсын эмнэлгүүдээс анхлан ТУЗ-тэй болсон. Энэ нь үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ? ЭМЯ-тай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд ТУЗ-ийн гишүүд маань эмнэлгийн засаглалын шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид өмнө нь бүх төсөв, төлөвлөгөөгөө Сангийн яам, Эрүүл мэндийн яамаар батлуулдаг байсан, аливаа төсвийн өөрчлөлт тодотгол хийхэд их төвөгтэй, хугацаа алдах гэх мэт асуудлууд үүсдэг байсан бол одоо шаардлагатай үед ТУЗ-дөө мэдээгээ хүргэж, хуралдуулж үйл ажиллагаагаа батлуулж, дэмжүүлдэг болсон. Ингэсний дүнд өнгөрсөн жилийн хувьд бүх төсвөө батлуулж, цаг тухайд нь тодотгол хийлгүүлж, он дамнасан өрөө дарж, ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлж, амжилттай ажиллаж чадсан. Мөн ТУЗ-д санхүүгийн чиглэлийн гишүүд байдаг тул байнга зөвлөгөө өгч, гүйцэтгэх удирдлагыг заан чиглүүлж байгаа гэж хэлж болно.

Хэдийгээр бид ТУЗ-тэй эмнэлэг хэдий ч ЭМЯ-ны харьяа эмнэлэг тул яамтайгаа нягт холбоотой ажиллаж, Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ЭМЯ-наас хэрэгжүүлж буй бодлогын ажлуудыг дэмжин хэрэгжүүлэх, үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой.

-Баярлалаа.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 255 халдвар авч, нэг иргэн нас баржээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 255 халдвар авч, нэг иргэн нас баржээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

ХЭҮК: Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илт халдахуйц байршилд камер байршуулахыг хориглоно

ХЭҮК: Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илт халдахуйц байршилд камер байршуулахыг хориглоно

60 минут өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурав

Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурав

2 цаг өмнө
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ

3 цаг өмнө
Японд дадлагажигчаар ирсэн монголчууд гэмт хэрэгт шалгагдаж байна

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд гэмт хэрэгт шалгагдаж байна

3 цаг өмнө
СЕХ дараах нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж авчээ

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

5 цаг өмнө
Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

5 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана

Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана

3 өдөр өмнө
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

3 өдөр өмнө
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа

3 өдөр өмнө
Хүүхдүүдэд сэтгэлийн боловсрол олгох сургалтад 3000 хүүхэд хамрагджээ

Хүүхдүүдэд сэтгэлийн боловсрол олгох сургалтад 3000 хүүхэд хамрагджээ

3 өдөр өмнө

Их уншсан

ХЭҮК: Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илт халдахуйц байршилд камер байршуулахыг хориглоно

ХЭҮК: Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илт халдахуйц байршилд камер байршуулахыг хориглоно

2025-06-09
Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурав

Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурав

2025-06-09
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ

2025-06-09
Японд дадлагажигчаар ирсэн монголчууд гэмт хэрэгт шалгагдаж байна

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд гэмт хэрэгт шалгагдаж байна

2025-06-09
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn