Даваа, 6 сар 15, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ

    Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ

    Дууныхаа үг болгоноор дуулж чаддаг байлаа...

    Дууныхаа үг болгоноор дуулж чаддаг байлаа...

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

    БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

    Б.Пүрэвдагва: ДЦС-5 төслийн хоёр дахь санхүүжилтийг шийднэ

    Б.Пүрэвдагва: ДЦС-5 төслийн хоёр дахь санхүүжилтийг шийднэ

    Хилээр хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг Монголдоо авчирлаа

    Хилээр хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг Монголдоо авчирлаа

    Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа

    Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа

    “Цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарчээ

    “Цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарчээ

    Нийслэлийн хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарт томоохон ахиц гаргана

    Нийслэлийн хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарт томоохон ахиц гаргана

    Шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмжээ

    Шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмжээ

    Хувийн сургуулиуд урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй

    Хувийн сургуулиуд урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй

    “Таван шарын нүхэн гарц"-ын явган болон дугуйн замын ажил дуусав

    “Таван шарын нүхэн гарц"-ын явган болон дугуйн замын ажил дуусав

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-02-22
- Бусад, Ертөнц, Соёл, урлаг
Урт: 1 мин уншина
Share on FacebookShare on Twitter
1921 оны 2-р сарын 22-ны өдөр буюу Олноо өргөгдсөний 11-р оны хаврын тэргүүн цагаан сарын шинийн 15-ны өдөр 8-р Богд Жавзандамба хутагтыг эрдэнийн сууринд нь дахин залах их ёслол болжээ.
Энэхүү үйл явдлын эхлэл нь Хятадын дарлал хэтийдсэн 1920 оны зун Монголын ихэс ноёд Богд хаантнаа даншиг өргөх нэрийдлээр цуглаж, Монгол зөвлөлийг байгуулан тэргүүлэгчээр нь Манлай ван Дамдинсүрэнг томилсны дараа уг чуулганд үг хэлсэн хүмүүсийн нэрс Хятад жанжны чихэнд хүрсэн. Үүний дараа 07-р сарын 20-ны орчимд Богдын газраас зохион байгуулсан сор залах ёслолын орчимд их бууг цаасаар цэнэглэн их дуун гаргаж буудахуйд Хятадууд хувьсгал гарлаа хэмээн айж Манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар ван Магсаржав нарыг баривчилснаас эхтэй. Үүгээр баривчилгаа зогсоогүй ба дээдсийн чуулганд байсан бусад хүмүүсийг үргэлжлүүлэн баривчилж, Хятад цэргүүд Монгол хүний хүрээнээс гарах, орохыг ч хянах болов.
Яг энэ үед буюу 1920 оны намар Барон Унгерн орос, буриад, япон, монгол цэргүүдээ дагуулан манай хилээр орж иржээ. Тэрээр “Богд хааны төрийг хамгаалан Хүрээг эзэлсэн хятад цэргийг хөөхөөр ирсэн” хэмээн тунхаглаж явав. Үнэхээр ч цөөнгүй цэргийн хүчийг цуглуулсаар хүрээрүү довтлохоос өмнө Богд гэгээнтнээс зөвшөөрөл авсан бөгөөд хятадуудын хавчлага, дарлан зовоох, хяхан хавчихад хүчин мөхөсдөөд байсан хаантан “хурдан түргэнээр орохоор ирэгтүн” гэх лүндэн буулгаснаар Туулын Уу буланд ирж төвхнөв.
Удалгүй 1920 оны 10-р сарын 26-ны өдөр Барон Унгерны цэрэг Хүрээнд буй хятад цэргүүд рүү гал нээж, тулаан эхэлсэн Хятадын хүч илт давуу байсан тул эхний тулаан амжилтгүй болж дарагдав. Хятадууд Богд гэгээнтэнг Барон Унгерныг урьж авчрав хэмээн буруутган баривчлан хорьжээ. Удалгүй шадар сайд Дүйнхорын Да лам Пунцагдорж, Сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн, Эрдэнэ ван Намсрай, бэйс Иш-Очир нарыг дараа дараагаар барьж урьдын баригдсан ван, гүнгүүдийн хамтаар хорьжээ.
Хүрээнд байсан хятад цэргүүд эл бүхэн “Хүрээний талаас гарсан” хэмээн үзэж, Хүрээ рүү ирж байсан мөргөлчид, аялагчид хэн бүхнийг нэгжиж, авч яваа эд зүйлсийг дээрэмдэх, тонох зэргээр авирлахаас гадна албаны монгол ноёд, лам нарыг дайчлан хэдэн зуун гэр орон бэлдүүлэх, гэмтэй харагдсан лам нарыг буудан хороох, шашны хурал ном хийж, бүрээ, бишгүүр дуугаргахыг хатуу холриглох зэргээр чирэгдүүлж байжээ.
Мөн хятадын цэргийн хүмүүс хот, хөдөө хаа явсан газар бүрдээ монгол эмэгтэйчүүдийг хүчирхэн бузарлах зэргээр ард олныг дарлан зовоохоос гадна монголчуудын шүтээн болсон Богд хааныг барьж хорьсон нь ардын дургүйцлийг хамгийн их хүргэж байжээ.
Унгерн Тэрэлжид бууж, түүний хүчийг нэмэгдүүлэхэд монголчууд багагүй тус дэмжлэг үзүүлсний хүчинд цэргийн тоо үлэмж нэмэгдэж, цэргийн хорооны зохион байгуулалтыг шинэчлэн Барон Унгерныг их жанжин, Лувсанцэвээнийг Монгол жанжин, буриад Жигмиджав Жамбалоныг дэд жанжин хэмээн өргөмжилж, жанжны дэргэдийн яамыг нээн байгуулжээ.
Богд гэгээнтнийг 50 хоног бариад, аргагүй эрхэнд түр шоронгоос гаргасан боловч Богдын суух Эрдэм итгэмжит сүмийг өдөр шөнөгүй цагдан харуулж, түүний дэргэд монгол хэлтэй хятад хэлмэрчийг суулган, монгол хүнтэй уулзуулахгүй гэрийн хорионд байлган, 300 цэргээр мануулж байх болов.
Унгерн хэзээ Хүрээ рүү цэргийн хүчээр дайрвал ялалт байгуулахыг хүүхэн хутагтаас асуухад “Монголын 10 дугаар оны өвлийн сүүл сарын дотор багтаж орвоос дийлнэ. Эсэргэн жил гарваас дийлэгдэнэ” хэмээсэн гэдэг. Тиймээс Унгерн хүрээг чөлөөлөх өдрийг энэ жилийн өвлийн сүүл сард буюу 02-р сарын 08-наас өмнө эхлүүлэхээр товлосон хэрэг. Тэрбээр бурханы шашинд үнэхээр гүн итгэсэн байсан туол амьдралынхаа олон шийдвэрийг хутагт, хувилгаадын амаар хийсэн бөгөөд хүрээрүү дайрахаасаа өмнө богдтой сэм холбогдон шар торгон дээр бичиж, тамгалсан адистит авсан гэж Оросын эрдэмтэн Кузьмин номондоо өгүүлжээ.
Барон Хүрээг чөлөөлхөөсөө өмнө Богд гэгээнийг Хятадуудын гараас салгаж авахгүй бол Богд барьцаалагдсан тохиолдолд Монголчууд түүний төлөө юугаа ч өгч болзошгүй хэмээн сэргэмжилсэн.
Ингээд Богдыг чөлөөлөх төлөвлөгөөг өөрийн биеэр боловсруулж, итгэл даах хүнээр буриад Тубановыг сонгожээ. Богдыг чөлөөлөх отрядад Саж лам тэргүүтэй 10 түвд, Барга Лувсан тэргүүтэй 70 монгол, Ц.Тубанов тэргүүтэй хэдэн буриад байсан.
Унгерн Хүрээ рүү дайрах бэлтгэлээ базааж эхэллээ. Юуны өмнө урд зүгтэй холбоо барьж байсан цахилгаан утсыг замд нь тасалж хаян, энэ хавийн өртөөний адууг сууриар нь олзлон авчээ. Мөн хятад цэргийн хүчийг Хүрээнээс гаргаж, ар хударгаар нь довтлохын тулд өөрийн биеэр хэдэн зуун орос цэрэгтэйгээр Хүрээний хойд зүгт Сөгнөгөр, Баянголд байсан хятад иргэдийг дээрэмдэж, тэднийг хамгаалж байсан цөөхөн хятад цэргийг алснаар хятадын цэргийн эрхтнүүдийн анхаарлыг хойд зүг татаж чадлаа.
Богдыг хятадын гараас суллах ажиллагаа 1921 оны 2 дугаар сарын 1-ний үүрээр эхэлж /зарим эх сурвалж 2-нд гэдэг/, Богд уулын энгэр ба орой дээр тохиолдсон хятад цэргүүдийг хядсаар Их Тэнгэрийн амаар орж ирсэн байна. Богдын буй сүмийн гадаах харуул, цагдаагийн 200-гаас дутуугүй хятад цэргүүдтэй буудалцан, сэрүүн лабиран, бугын хашааны орчим тэсэрдэг бөмбөг хаяж, нилээд хятад цэргүүдийг алж, бусад нь хойд зүг зугтах зуур Богд гэгээн, хатан хоёрыг сүмээс гарган авч сүүх тэрэгнээ суулган гарсан боловч Туул голын мөсөн дээгүүр явж өнгөрсөн даруй хятад цэргүүд нэхэн ирж магадгүй тул сүйхээс буулган цэргийн эмээлтэй моринд сундалж Богд уулын арын модруу оруулж, улмаар Богд уулыг давуулан Манзуширын хийдэд хүргэн урьдаас бэлтгэсэн монгол гэрт Богд, Эх дагина хоёрыг залж амруулан сувилжээ.
Нэгэнт Богдыг аюулгүй авч чадсан Унгерн ууланд олон түүдэг асаан Хятадуудад цэргийн тоогоо хэд дахин илүү болгон харуулж чадсан бөгөөд Хүрээний эргэн тойрны уулс болон цэгүүдэд харуул хийж байсан бүхий л хятад цэргүүдийг устгав.
Ингээд 1921 оны 02-р сарын 02-ны үүрээр /зарим эх сурвалжинд 3-нд гэдэг/ Маймаа хотын өмнө талаар Богд уулын Хүрхрээгийн орчмоос хэд хэдэн удаа хятад цэргүүд рүү довтолж, улмаар монгол, орос цэргүүд хүчээ нэгтгэн Хүрээ рүү дайрч орсноор, хятад цэргийн байрыг эзлэв. Улмаар Барон Унгерний толгойлсон Азийн морин дивиз 1921 оны 02-р сарын 03-нд /зарим эх сурвалж 4-н гэнэ/ Хүрээг хятадуудаас бүрэн чөлөөлж чаджээ. Хүрээнд байсан хүмүүсийн ихэнх нь чөлөөлөгчдийг баяртайгаар угтаж авлаа.
Барон Унгерн Хүрээг чөлөөлсний дараа дараах ажлуудыг хийж амжуулжээ.
-Хүрээг олон жилийн хур хог, дайнд үрэгдэгсдээс цэвэрлэв
-Хүрээнд дэг журам тогтоов
-Хүрээд хэвийн амьдрал тогтоов
-Зугтсан хятадын Сюй жанжины цэргүүдийн араас очиж бут цохин монголын хилээс бүр мөсөн хөөж гаргав
-Хүрээнд бүгж байсан социалист болон еврей нартай тооцоо бодов
-Барон Унгерн өөрөө бурханы шашинд орж, Богд хааны шавь болов.
Упдалгүй 1921 оны 2 дугаар сарын 8-ны өдөр цагаагчин тахиа жилийн цагаан сарын шинийн нэгэн болж, шинэлэх, цагаалах ёслолыг хуучин ёсоор явуулж, хүрээ хотлоороо баярлав.
1921 оны 2 дугаар сарын 10-ны өдөр буюу шинийн гуравны өдөр Богд гэгээнтэн, Эх хатан нар Манзуширын хийдээс Хүрээний ордондоо хүндэтгэлтэйгээр заларсан байна.
Мөн өдөр монгол ноёд хуралдаж, Засгийн газрыг дахин босгох, Богд хааныг ширээнд залах ба Дотоодын яам зэрэг таван яамыг сэргээж, сайд түшмэдэд хэн хэнийг сонгох талаар зөвлөлджээ.
Эл өдөр Монгол Улсын ерөнхийлөн шийтгэгч сайд бөгөөд Дотоод яамны тэргүүн сайдад Засагт хан аймгийн Жалханз хутагт Дамдинбазар, Гадаад яамны тэргүүн сайдад Шавийн Шанзудба Дашжав, Цэргийн яамны тэргүүн сайдад Сэцэнхан аймгийн бишрэлт гүн Доржцэрэн, Сангийн яамны тэргүүн сайдад Түшээтхан аймгийн тэргүүн зэргийн тайж Лувсанцэвээн, Шүүх яамны тэргүүн сайдад Сайн ноён хан аймгийн бэйс Чимэддорж нарыг тохоон томилуулах, Монгол бүх цэргийн жанжинд Хатанбаатар ван Магсаржавыг томилуулах тухай саналыг Богд хаантнаа сонсгон айлтгаж зөвшөөрөл авчээ.
Үүний дараа 1921 оны 02-р сарын 22-ны өдөр билэгт сайн өдөр болж, төрийн ордонд Богд хааныг Монгол Улсын эзэн хааны эрдэнийн сууринд дахин залж, төрийн ёслолыг явуулсан байна. Богд гэгээн Монгол Улсын эзэн хааны ширээнд залраад зарлиг буулган, Дотоодын зэрэг таван яамыг байгуулан, сайд, жанжин нарыг дээр дурьдсан ёсоор тохоон томилжээ.
Богд эзэн хаан мөн өдөр хишиг тараах зарлиг буулгав.
Богд эзэн хааны ширээндээ залраад буулгасан зарлигтаа: Барон Унгерны Монголын бие даасан байдлыг сэргээн тогтооход оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж, “харгис дайсныг сөнөөн арилгаж хүрээ хотыг бүрэн бүтнээр хамгаалан авч газар орныг амар болгон тохинуулж засгийн эрхийг уг хэвээр явуулсан нь үнэхээрийн бишрэлтэй, сайшаалтай” хэмээн тэмдэглээд эл хэрэгт “эн тэргүүн гавьяа байгуулсан орос жанжин генерал Барон дор үе улиран хан зэргээ дархан хошой чин вангийн хэргэм ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо гурван нүдэт тогосын отго, улсыг мандуулагч их баатар жанжин цол” олгон шагнасан байдаг. Ийнхүү Барон Унгерн Монгол Улсын баатар болжээ.
ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ

Богд хааныг ахин ширээнд нь залсан өдөр /1921.02.22/

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

11 минут өмнө
Замын-Үүд-Эрээний гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ашиглан жишиг боомт болгоно

Замын-Үүд-Эрээний гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ашиглан жишиг боомт болгоно

4 цаг өмнө
БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

6 цаг өмнө
Б.Пүрэвдагва: ДЦС-5 төслийн хоёр дахь санхүүжилтийг шийднэ

Б.Пүрэвдагва: ДЦС-5 төслийн хоёр дахь санхүүжилтийг шийднэ

6 цаг өмнө
Ган, зуд үерийн аюулыг эрт сэрэмжлүүлэх боломжтой болов

Ган, зуд үерийн аюулыг эрт сэрэмжлүүлэх боломжтой болов

6 цаг өмнө

Casino Online Non AAMS: Maximizing Your Betting Strategy

24 цаг өмнө

Casino italiani non AAMS: Exploring sports betting options

2 өдөр өмнө

Pinco Casino: Ödəniş Seçimlərini Anlamaq

2 өдөр өмнө

كيف يمكن المراهنة على 1xbet والفوز في الألعاب الرياضية؟

2 өдөр өмнө

Zasady rejestracji i logowania w Mostbet: krok po kroku

2 өдөр өмнө

Их уншсан

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-15
Замын-Үүд-Эрээний гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ашиглан жишиг боомт болгоно

Замын-Үүд-Эрээний гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ашиглан жишиг боомт болгоно

2026-06-15
БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

2026-06-15
Б.Пүрэвдагва: ДЦС-5 төслийн хоёр дахь санхүүжилтийг шийднэ

Б.Пүрэвдагва: ДЦС-5 төслийн хоёр дахь санхүүжилтийг шийднэ

2026-06-15
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn