Ням, 11 сар 22, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ

Elive Admin by Elive Admin
2022-01-05
in Мэдээ
Reading Time: 1 min read
Регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ

Иргэн бүрт олгогддог регистрийн дугаар нь тухайн хүний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэргийг агуулсан байдаг тул мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарын хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Гэхдээ регистрийн дугаарыг халахгүй бөгөөд иргэний бүртгэлийн дугаар нь дахин давтагдахгүй, өөрчлөгдөхгүй бөгөөд хувь хүний тухай ямар нэгэн мэдээлэл агуулахгүй юм байна. Гагцхүү төрийн болон бусад байгууллагууд мэдээлэл солилцохдоо иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах ажээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1984 онд “Хүн амын автоматжуулсан төв регистрийг байгуулах зарим арга хэмжээний тухай” 274 дүгээр тогтоол гаргаж, Статистикийн төв газарт Хүн амын регистрийн товчоог даргын үүрэг гүйцэтгэгч Ё.Доржсүрэн, ахлах эдийн засагч А.Гэрэл, эдийн засагч Ц.Цэдэв, Х.Энхжаргал, А.Энхцэцэг, Г.Навч нарын 6 ажилтны орон тоотойгоор байгуулсан байна.

Хүн амын регистрийн товчоо хүн амын автоматжуулсан төв регистр (ХААТР)-ийг бий болгох, БНМАУ-ын харьяат иргэдэд регистрийн дугаар олгох, хүн амын тухай мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах ажлыг гардан хийх үүрэгтэй байв.

Энэ товчоо 1984-1985 онд ХААТР бий болгох техник-эдийн засгийн гол үндэслэлийг гаргаж, ХААТР-ийн баазын үзүүлэлтүүдийг хэрэглэх бүх төрлийн маягт, тэдгээрийг хөтлөх, мэдээлэх заавар журам, ангилал, шифр, кодыг боловсруулж, батлуулав. 1988 онд багтаан Монгол Улсын харьяат иргэдэд регистрийн карт хөтөлж, регистр (ХААТР 1)-ийн дугаарыг иргэний гэр бүлийн бүртгэлтэй холбож, нэгэн цогц мэдээлэл, лавлагааны систем бий болгожээ.

Үүний дагуу Монгол Улсын иргэд 1988 онд анх регистрийн дугаартай болсон байна.

Тухайн үед манай улс 18 аймагтай байсан тул аймгуудын нэрийг цагаан толгойн үсгийн дараалалд оруулан, (Ё, Ө үсгийг алгасан) регистрийн дугаар үүсгэжээ. Тухайн үед Говьсүмбэр аймаг байгуулагдаагүй, Дархан-Уул аймаг Дархан хот, Орхон аймаг Эрдэнэт хот гэсэн статустай байв.

• Регистрийн дугаарын 2 үсэг нь тухайн хүнийг хаана төрснийг мэдээлдэг.

• Эхний үсэг нь төрсөн буюу регистрийн дугаар олгосон аймаг, дүүргийн код.

• Дараагийн үсэг нь сум, хорооны код.

• Тооны эхний 6 орон нь төрсөн он, сар, өдөр байна.

• 7 дахь тоо нь тухайн хүний хүйсийг илтгэнэ.

• 8 дахь тоо нь хяналтын код юм. Хяналтын код нь регистрийн дугаарын үсэг, тоонуудыг өөрчлөх, алдахаас хамгаална.

• Регистрийн дугаар бол хүн бүрийг таних, дахин давтагдашгүй код юм.

А – Архангай

Б – Баян-Өлгий

В – Баянхонгор

Г – Булган

Д – Говь-Алтай

Е – Дорноговь

Ж – Дорнод

З – Дундговь

И – Завхан

Й – Өвөрхангай

К – Өмнөговь

Л – Сүхбаатар

М – Сэлэнгэ

Н – Төв

О – Увс

П – Ховд

Р – Хөвсгөл

С – Хэнтий

Т – Дархан-Уул

Ф – Орхон

Х – Говьсүмбэр

Улаанбаатар хот-У

Монгол Улсын иргэдэд регистрийн дугаар олгох, өөрчлөх, хүчингүй болгохдоо Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 331 дугаар тушаалыг баримталдаг.

Регистрийн дугаарыг дараах бичиг баримтад бичнэ. Үүнд:

• Иргэний үнэмлэх,

• Гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг

• Иргэний улсын бүртгэлийн гэрчилгээ,

• Хадгаламжийн дэвтэр,

• Бүх төрлийн даатгалын дэвтэр,

• Жолоочийн үнэмлэх

• Эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ

Регистрийн дугаар шинээр олгох

• Шинэ төрсөн хүүхэд

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон

• гадаад хүн

• Регистрийн дугаар авч байгаагүй иргэн

Регистрийн дугаар өөрчилж, дахин олгох

• Шүүхийн шийдвэрээр иргэний төрсөн он, сар, өдөр буюу насыг өөрчлөн тогтоосон бол

• Иргэний баримт бичгэн дээрх регистрийн дугаар архивын нотлох баримтаас зөрүүтэй бол

• Регистрийн дугаар буруу олгосон бол

• Давхардуулж олгосон бол

Next Post
Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуй

Нэгдүгээр сарын 6-нд болох үйл явдлын тойм

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn