Улаанбаатар хотноо жил болгон уламжлал болгон зохион байгуулж буй “Хятад орныг танин мэдэх-ӨМӨЗО-ны Соёлын өдрүүд” 13 дахь арга хэмжээний хүрээнд “Хятадын кино өдрүүд” 9-р сарын 15-нд нээгдлээ.
Кино таван кино театраар 9-р сарын 15-19-ний өдрүүдэд БНХАУ-ын "Цагаан могойн үлгэр", "Эцсийн сэжигтэн", "Дэргэд минь ирээч", "Амьдралын зочид буудал", Нэйжа 2" зэрэг шилдэг 5 бүтээлийг Монгол орчуулгатайгаар үзэгчдэд үнэгүй хүртээл болгохоор бэлтгэсэн байна.
Киног Тэнгис кино театр, Прайм синеплекс, Зайсан хилл театр, Драгон терминал комплекс, Ботаник центр зэрэг таван театруудаар үнэ төлбөргүй үзүүлнэ.