"Gem mall" худалдааны төвд эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн ноцтой хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн.
Гэмт хэрэгт холбогдогчид бага насны хүүхдүүдтэй учраас тус хэргийг хаалттай хэлэлцэх саналыг өмгөөлөгч нар гаргасан байна. Одоогоор шүүх хурал түр завсарлаад байна.