Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд дайнд оролцсон цорын ганц мэргэжлийн урлагийн байгууллага болох ЦДБЭЧ-ын хамт олон ОХУ-ын Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдаж буй “СПАССКАЯ БАШНЯ” Олон Улсын цэргийн хөгжмийн наадамд оролцож байна.
Дэлхийн 10 орны 20 гаруй Үлээвэр найрал хөгжим, хүндэт харуулын салаа, чуулгуудын төлөөллийг нэгтгэсэн тус наадамд ЦДБЭЧ-ын хамт олон анх удаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бөгөөд наадмын нэгдсэн болон бие даасан үзүүлбэрүүдийг бэлтгэх, наадмыг зохион байгуулах хороо, ОХУ-ын Зэвсэгт хүчний ҮЖҮНХ-ийн удирдлагатай уулзалт хийх, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгөх, ВДНХ, Измайловский паркад болох бие даасан тоглолтынхоо бэлтгэлийг хангах зэргээр зохион байгуулалтын ажлууд хийж байна.
“СПАССКАЯ БАШНЯ” Олон Улсын цэргийн хөгжмийн наадам 8 дугаар сарын 20-31-нийг хүртэл үргэлжилнэ.