Лууль шарилж тоосоо гөвөх үеэр ургамлын харшилтай хүмүүсийн харшил сэдэрдэг. Тэгвэл энэ жилийн хувьд лууль шарилжийн төрлийн ургамлын тоосоо гөвөх хугацаа нутаг орон бүрээр тооцоолон гаргажээ. Тодруулбал, Завханы Улиастай, Увсын Улаангом, Баян-Өлгий Өлгийд 7 дугаар сарын 20- ноос, Архангайн Эрдэнэбулган, Хөвсгөлийн Мөрөн, Баянхонгор, Өвөрхангайн Арвайхээр, Гоьь-Алтайн Алтай, Ховдын Жаргалантад 7 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 05 үед, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Чингис, Дархан, Төв Зуунмод. Улаанбаатар, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн Сүхбаатарт 08 дугаар сарын 08-15-ны үед, Дорноговийн Сайншанд, Өмнөговийн Даланзадгад, Дорнодын Чойбалсанд 08 дугаар сарын 18-наас хойш цэцэглэж, цэцгийн тоосоо гөвөх төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.